Гурван өрх тутмын хоёр нь хүнсээ ердийн хэрэгцээнээс их хэмжээгээр нөөцлөөгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25

Коронавируст халдарын тархалт, түүнээс сэргийлэх хөл хорио айл өрхүүдэд хэрхэн нөлөөлж буйг  ҮСХ, Дэлхийн банкнаас үе шаттайгаар судалж буйг өмнө нь мэдээлсэн.

Судалгааны дүнг харахад судалгаанд оролцогчид бараг бүгд байнга маск зүүж, гараа угааж байгаа гэж хариулжээ. Судалгаанд оролцогчдын 97 хувь нь гар барин мэндлэх, 96 хувь нь олон хүн цугласан үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан.

87 хувь нь хүнсний дэлгүүр явах тоогоо багасгаж, гурван өрх тутмын хоёр нь хүнсний бүтээгдэхүүнийг ердийн хэрэгцээнээсээ их хэмжээгээр нөөцлөөгүй байна.

Гурван хариулагч тутмын хоёр нь (11 сарын 12) хөл хорионы улмаас ямар нэгэн аяллын төлөвлөгөөгөө цуцалжээ. Хот, хөдөө болон ядуу, ядуу бус хүмүүсийн хооронд эдгээр зан үйлд мэдэгдэхүйц ялгаа харагдсангүй гэж судалгаанд дурджээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.118.150) 2025 оны 03 сарын 13

Нөөцлөх мөнгө алгаа.

1  |  0
gah(103.26.193.242) 2025 оны 03 сарын 13

yaduu yargachdiin jalga ulshuuruu hajuudhaa alaad idchihdeg undesten gjgaa

1  |  0
бид(64.119.25.60) 2025 оны 03 сарын 13

бүгд ядуу ардууд юуг юугаар нөөцлөх вэ дэээээ

1  |  0
Дэлхийг(202.179.25.246) 2025 оны 03 сарын 13

Дэлхийг банк судалж байгаа нь муу ёр.

1  |  0
Top