Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2020 онд 60.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 8.7 сая тонн буюу 12.6 хувиар буурсан үзүүлэлт байна. Энэ бууралтад авто тээврээр тээсэн ачаа 10.4 сая тонн буюу 25.4 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Авто тээврээр 2020 онд 30.5 сая тонн ачаа, давхардсан тоогоор 124.1 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оноос тээсэн ачаа 10.4 сая тонн, зорчигчид 44.3 сая хүнээр тус тус буурсан байна.
Ачаа тээврийн бууралтад уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 6.8 сая тонн буюу 20.2 хувиар, зорчигч тээврийн хувьд нийслэлийн тээврээр зорчигчид (давхардсан тоо) 40.4 (26.5%) сая хүнээр буурсан нь нөлөөлсөн байна.
Харин 2020 оны дөрөвдүгээр улиралд, авто замын тээврээр тээсэн ачаа өмнөх улирлаас 3.2 сая тонн буюу 34.5 хувиар өсөж, зорчигчид 11.2 сая хүн буюу 30 хувиар буурсан байна.
Төмөр замын тээврийн тухайд 2020 онд 29.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 1.7 сая тонноор өссөн бол агаарын тээврээр 2020 онд 2.5 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 3.2 мянган тонноор буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )