Оросын “Спутник V” вакцины давуу тал нь өндөр үр дүнтэйгээс гадна бусад бэлдмэлийг бодвол хадгалах, тээвэрлэх явцад хэт бага температурын нөхцөлийг шаарддаггүй гэж Стэнфордын их сургуулийн Эрүүл мэндийн төвийн халдвар судлаач Дин Уинслоу мэдэгджээ.
“Pfizer”, “Moderna” вакцины 95 хувийн үр дүнтэй харьцуулбал “Спутник V” вакцин 91.6 хувийн үр дүнтэй хэдий ч ДНК вакцин тул хэт бага температурын нөхцөлд хадгалах, тээвэрлэх шаардлагагүй. Ердийн хөргөгчид хадгалах боломжтойгоороо давуу талтай.
Оросын вакцины энэхүү давуу тал нь дээрх нөхцөлийг бүрдүүлэх бололцоо хомс улс орнуудад вакцин нийлүүлэх, энгийн нөхцөлд хэрэглэх боломжийг нэмэгдүүлж байна гэж Харвардын их сургуулийн анагаах ухааны тэнхимийн профессор Дэниел Курицкис онцолсон байна.
Жоржиа мужийн их сургуулийн халдвар судлаач Рожер Макуртур Оросын вакцин гаргаж авсан технологи нь маш сонирхолтой гээд аденовирусний векторыг мөн ашигласан “Johnson & Johnson”, “AstraZeneca”, Оксфордын вакцинаас ялгаатай нь шимпанзе сармагчны аденовирусийг ашигласан байна гэж онцолжээ. Үүнээс гадна, “Johnson & Johnson”, “AstraZeneca” вакциныг бодвол коронавируснээс хамгаалах үйлчилгээ нь илүү өндөр байна гэжээ.