Барилга угсралт, их засварын ажил 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 4.7 их наяд төгрөгт хүрчээ. 4.6 их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 114.3 тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.
Барилга угсралт, их засварын ажил 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оноос 174.2 тэрбум төгрөг буюу 3.6 хувиар буурахад дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн ажил 17.6 тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч гадаадын барилгын байгууллагын гүйцэтгэсэн ажил 191.8 тэрбум төгрөг буюу 62.7 хувиар буурсан нь нөлөөлөв.
Дотоодын байгууллагаас төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 521.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 371.9 тэрбум төгрөгөөр, гадаадтай хамтарсан байгууллагынх 78.3 тэрбум төгрөгт хүрч, 49.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн бол хувийн байгууллагынх 4 их наяд төгрөг болж 404 (9.2%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )