Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 415.9 тэрбум төгрөг буюу 35.8 хувиар өслөө.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 325.6 тэрбум төгрөг буюу 42.8 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 79.7 тэрбум төгрөг буюу 30.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 9.8 тэрбум төгрөгөөр, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 777.2 сая төгрөгөөр өссөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 325.6 тэрбум төгрөг буюу 42.8 хувиар өсөхөд:
Нийт үйлдвэрлэл өмнөх сараас 210.8 тэрбум төгрөг буюу 11.8 хувиар буурчээ. Энэ нь уул уурхай, олборлох салбарынх 231.7 тэрбум төгрөг буюу 17.6 хувиар буурсантай холбоотой аж.
Сэтгэгдэл ( 0 )