Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эцэст 22 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.6 их наяд төгрөг буюу 6.9 хувиар буурлаа. Харин арванхоёрдугаар сарын үзүүлэлтээр 2.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1 их наяд төгрөг буюу 61.7 хувиар өссөн байна.
Оны нэгтгэсэн тооцооллоор худалдааны салбарын борлуулалтын орлогын 37.7 хувь нь бөөний худалдаа, 62.3 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.
Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2020 оны эцэст 13.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.2 их наяд төгрөг буюу 8.1 хувиар, бөөний худалдааны борлуулалтын орлого 8.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 436.2 тэрбум төгрөг буюу 5 хувиар тус тус буурав.
Худалдааны салбарын нийт борлуулалтын 83.6 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалт 2020 оны эцэст 18.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.7 их наяд төгрөг буюу 8.4 хувиар буурлаа.
Харин 2020 оны арванхоёрдугаар сард 2.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 939.9 тэрбум төгрөг буюу 66.7 хувиар өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )