Банкуудыг ЗЭЭЛДЭГЧИД ТАВИХ шалгуураа багасгахыг санал болгов

2021 оны 03 сарын 04

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй /2021.03.04/ уулзав.

Уулзалт дээр банкны салбарынхан зээлдэгчдийн нөхцөл шаардлагыг бууруулах санал гаргалаа.


Тухайлбал, Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар "Банкны салбарт бэрхшээл, боломж, хүндрэл туулсан жил боллоо. Банкны салбарыг цахимжуулах зорилт тавьж, арилжааны банкуудын нийт зардлын гуравны нэгийг технологийн хөгжилд зарцуулж ирсэн нь цар тахлын хямралын үед  банкны үйлчилгээг  иргэдэд хүргэхдээ хүндрэлгүйгээр давахад тусаллаа. 

Ингэж салбарын үйлчилгээг цахимжуулахад 100 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн. Зах зээлд нийлүүлэгдсэн нийт зээлийн 40 хувийг эрсдэлтэй гэж үзэж байна. Одоогоор 150 мянга орчим зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацаа, ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн 55 мянган зээлдэгчийн эргэн төлөлтийг тус тус хойшлуулсан байна. Иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлье, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг олон нийтийн сайн сайхны төлөө буюу ажлын байр нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулъя гэдэг саналтай байна.

Энэ хүрээнд,
 

  • Банкууд зээлдэгчдээ тавих шалгуураа багасгаж, эргэн төлөх чадвартай эсэхийг л харах /Үүн дээр Засгийн газраас олон нийтийг тэгш хүртээмжтэй мэдээллээр хангах/
     
  • Төрөөс тавьж буй шаардлага ил тод байх
     
  •  Хүнд сурталгүй, цахим хяналтын тогтолцоог бүрдүүлэх
     
  • Зээлдэгчдээ эрсдэлээс хамгаалах, хяналтын тогтолцоо бүрдүүлэх явдал” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.55.188.109) 2021 оны 03 сарын 05

ХХБАНК урд авсан зээлээ 10.5 хувь рeпо зээлрүү шилжүүлэх гэхээр зээлээ хойшлуулсан гээд сунгахгүй байнаа

0  |  0
zochin(192.82.71.30) 2021 оны 03 сарын 04

Mash zuv. Bankuudiin tavij baigaa nuhtsul shaardlaga denduu olon,onts shaardlagagui baidag. Uunees bolood banknii ediin zasagchid avilga neheh asuudal uusdeg. Ergej tuluh chadvartai l baival barav. Tulj chadahgui bol bairiig ni huraana l biz.

0  |  0
Top