Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө” хэрэгжиж эхэлж буйтай холбоотойгоор Засгийн газар, Монголбанкнаас мэдээлэл хийж байна. /2021.03.09/
Төлөвлөгөөний хүрээнд Ажлын байрыг дэмжих чиглэлд 2 их наяд төгрөгийн зээл олгох ажил маргааш буюу 10-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ гэж Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.
Цар тахлын улмаас 2020 онд 69 мянган ажлын байр устсан. Хэрэв арга хэмжээ авахгүй бол нэмж 130 мянган ажлын байр устах эрсдэлтэй байна.
Өнөөгийн ийм нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтыг төр удирдаж чадахгүй. Эдийн засаг дахь зээлийн идэвхжил байхгүй бол төсөв эрсдэлд ордог. Тиймээс зээл хэлбэрээр дамжуулан, ажлын байрыг дэмжих, эдийн засгаа дэмжих арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
2020 оны нөхцөл байдлыг даван туулахын тулд төсөв 4.1 их наяд төгрөгийн ачаалал үүрсэн. Харин энэ удаагийн төлөвлөгөөний хүрээнд төсөв энэ ачааллаас бага ачаалал авна. 2-3 их наядын идэвхжүүлэлт хийхдээ инфляцыг өдөөхгүй, банкны өөрийн эх үүсвэрээр эдийн засгийг идэвхжүүлнэ гэлээ.
10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ мөнгө, төсвийн бодлоготойгоо уялдуулж, аль аль талын зорилтуудтай нийцүүлэхийг зорьж байна. 2021 онд энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төсөв, мөнгөний бодлогын орон зай байгаа.
Төлөвлөгөө хэрэгжиж буй хугацаа нь цаг хугацааны хувьд оройтоогүй, эртдээгүй, бизнесийн сезон эхэлж буй үед хэрэгжиж эхлэх гэж байна гэлээ.
2020 онд ковидоос шалтгаалж гадаад эдийн засаг үндсэндээ зогссон. Уул уурхайг дагаж орж ирдэг валютын урсгал зогссон. Гадагшаа валют төлдөг урсгалууд зогссон. Харин экспортын түүхий эдүүд ялангуяа алтны үнэ харьцангуй өндөр үнэтэй байлаа. Төмрийн хүдрийн экспорт голохооргүй, нүүрс 28 сая тонн гарсан. Бидний бодож байснаас дээгүүр гарсан учраас төлбөрийн тэнцэл эерэг гарсан. Гэхдээ нөхцөл байдлыг авч үзэхэд эдийн засгийн идэвхжүүлэлтийг зайлшгүй хийх шаардлагатай байна.
Ажлын байрыг дэмжих зээлд хамрагдах аж ахуйн нэгжүүдэд төрөөс НӨАТ төлөгч байх хэрэгтэй гэсэн нэг л шаардлага тавьж байгаа. Хэрэв НӨАТ төлөгч болж амжаагүй бол өнөөдөр ч гэсэн бүртгүүлээд НӨАТ төлөгч болох боломжтой гэв.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 3 )
Энэ гэж бас нэг үлгэр ярьдаг нөхөр гарчээ зээлийн өндөр шаардлага байдгийг мэдэх боловуу
Зөв
zov shuu ajil hiideg kompanuudaa denjij baij amjilt garan