Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны хоёрдугаар сарын эцэст 24.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.9 их наяд төгрөг буюу 19.2 хувиар өсжээ. Ингэж өсөхөд валютын хадгаламж 0.7 их наяд төгрөг буюу 19.5 хувиар, төгрөгийн хадгаламж 2.9 их наяд төгрөг буюу 26.5 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Төгрөгийн хадгаламж хоёрдугаар сарын эцэст 14 их наяд төгрөг болж, өмнөх сараас 332 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр өслөө.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 17.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 86.4 тэрбум төгрөг буюу 0.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 205.1 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар буурчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.7 их наяд төгрөг буюу 50.5 хувь нь иргэдийнх байна.
Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн үлдэгдлийг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар нь авч үзвэл:
Сэтгэгдэл ( 0 )