“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-нд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг арилжааны банкууд олгож эхэлсэн. Засгийн газраас бизнес эрхлэгч иргэдийн хувьд тусгайлсан шаардлага тавихгүй, аж ахуйн нэгжүүдийн хувьд НӨАТ төлөгч байх гэсэн шаардлагыг тавьж байгаа. Иргэд, аж ахуйн нэгжүүд банкны зээлийн нөхцлийг хангаж хүсэлтээ гаргах ёстой юм.
БАНКУУДЫН ЗҮГЭЭС ДАРААХ НӨХЦЛИЙГ ТАВЬЖ БАЙНА.
ХААН БАНК
Ажлын байрыг хадгалахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкан дахь эргэлтийн хөрөнгийн зээлийг дахин санхүүжүүлэх, жилийн 3% хүүтэй зээл олгож байна.
Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргах нөхцөл, хэмжээ:
Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн үндсэн зээлийн 60 хүртэл хувь.
Зээлийн батлан даалтын сангийн шимтгэл:
Зээлийн батлан даалтын сангийн баталгаанд хамрагдсан тохиолдолд жилийн 1 хувь.
Зээлдэгчид тавигдах шаардлага
- 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө үүсгэн байгуулагдаж, бүртгэгдсэн байх.
- Зээл хүсэгч болон түүний хамаарал бүхий этгээд нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх.
- 2019 оны эцсийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл, татварын өргүй, нийгмийн даатгалын шимтгэл, татварын тайланг тогтмол гаргасан нь Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим системд бүртгэлтэй байх.
- 2020 оны нийгмийн даатгалын шимтгэл, татварын тайлангаа бүрэн мэдүүлсэн байх.
- 2020 онд татвар, НДШ-ын тайланг бүрэн мэдүүлсэн байх /X тайлан мэдүүлээгүй байх/.
- Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлсэн байх.
- Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавигдах бусад шаардлага.
- Шалгуурыг хангаж байгаа тохиолдолд khanbank.com вэб хуудсаар хүсэлтээ илгээн өөрт ойр байрлах ХААН Банкны салбарын харилцааны менежерт хандахыг зөвлөлөө.
Ажлын байр дэмжих зээлд Иргэн хүсэлт гаргаж болох уу? гэдэгт Хаан банкны зүгээс боломжгүй гэсэн хариултыг өгч байна.
Ажлын байр дэмжих зээлийн бизнес эрхэлсэн туршлага ЗУРГААН сар байх ёстой бөгөөд 2020 оны 12 сарын 31-нээс өмнө үүсгэн байгуулагдаж, бүртгэгдсэн байх ёстой аж.
КАПИТРОН БАНК
Капитрон банк “Ажлын байрыг дэмжих” жилийн 3%-ийн хүүтэй, 3 жил хүртэлх хугацаатай 500 сая төгрөг хүртэлх дүнтэй эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна.
Дараах шалгуурыг хангасан хуулийн этгээд уг зээлд хамрагдах боломжтой аж. Үүнд,
- 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө үүсгэн байгуулагдсан, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд;
- НДШ, татварын өр төлбөргүй /2019 оны эцсийн байдлаар/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар болон НДШ-ийн тайланг тогтмол гаргасан байх;
- Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн, 2020 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар болон НДШ-ийн тайлангаа бүрэн мэдүүлсэн байх, “Х” тайлан мэдүүлээгүй байх;
- Зээл хүсэгч, түүний хамаарал бүхий этгээд нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх гэсэн шаардлага тавьж байна.
ТӨРИЙН БАНК
Төрийн банк “Ажлын байрыг дэмжих” зээл олгохдоо аж ахуйн нэгжүүдэд дараах шалгуурыг тавьж байна.
- Сүүлийн 12 сар тасралтгүй тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай байх (тухайн бизнесийн чиглэлээрээ өмнө нь холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрлөө авч, үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байсан эсэхийг нягтлах шаардлага юм, тасралтгүй ажилласан байх гэсэн шаардлага биш);
- Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
- Бизнесийн тогтмол мөнгөн урсгалтай, үйл ажиллагааны цэвэр мөнгөн орлогын 70%-иас хэтрэхгүй дүнгээр зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх чадвартай, /Ковид-19 цар тахлын нөлөөгөөр зээл хүсэгчийн 2020 оноос хойших бизнесийн үйл ажиллагаа хумигдаж, санхүүгийн үзүүлэлт нь буурсан тохиолдолд 2018, 2019 оны цэвэр мөнгөн урсгалд үндэслэн зээлийн судалгаа тооцооллыг хийж болох ба 2020 оноос хойших цэвэр мөнгөн урсгалын тооцооллыг нэмэлтээр хийж судалгаа шинжилгээндээ оруулсан байх шаардлагатай/;
- Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий холбогдох байгууллагаас авсан, бусад баримт бичиг нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан.
- Зээлийн батлан даалттай сангийн батлан даалттай зээл авах тохиолдолд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан ЖДҮҮЭ хуулийн этгээд байх. Өөрөөр хэлбэл 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой байх юм.
Ажлын байрыг дэмжих зээлийг хувь хүнд олгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл тус банканд хараахан ирээгүй байна гэсэн мэдээллийг өгч байна.
ХАСБАНК
ХасБанк Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийг дэмжих зээлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна. Дараах шалгуурыг хангасан хуулийн этгээд болон иргэнд хамааралтай аж.
- Аж ахуйн нэгж байгууллага: 500.0 сая төгрөг хүртэл, НӨАТ төлөгч байх;
- Хувиараа бизнес эрхлэгч иргэд: 50.0 сая төгрөг хүртэл
Сэтгэгдэл ( 7 )
miss ohidud bas hol dere bas dahin bosod temtseh hergetei.iredui bidenig helejina. ene bol dain shuu dee bid yalsan.hun dormjolosn gutajibal bosood temtsene.
ireedui chini omno baian miss busgui bsood dahiad buhnig shiner eheleee.ter boo harala abad shorn shurgand daruulj uhsen shuu. goo saihan ustgabal muhai gesgedeg gesen.ene jerdoon l uzlere teged eng huhen aimshigin oguuleg unshal.uilaj duslaa odoo bosod temtsene.ene miss hun cahnar oromdoh setgeltei baisan bolhopror uilsan baihal daa. ter naiziga boo jagtagar alulah huhen bol aimshigaa shuu. bosodo dahaid shiner ehluulne.
miss sodtuya yund agutraad uilal hamg ner toro bardam angaa barad suhin bee. emnelegt ehbeetd emchilgee hiilgel dee. and boo haral tom sar graad arilsan. oorton ahraalan jigtag orood shoron shuurgand uhsen shuu.alib namaig dagad boso alhad uz buhnig ehleed shiner ehluulee.
nadig ene surguulid orhod dundgobi geel ih dosho hideg gutadag baila. hotin bayan ailin ohin ih zantai aluus araas guina maniga bol tohgui zaluu. tged neg tanil boo nad jagtag hij ugud nogoo oloni hraa bulasan miss huuhen neg ugeer uzelere osgogchors aigad uhtel bolosn doo.odoo zaluus tunig geher muuhai haradinma. bi bas huntei yarij sursan hun hen haan ayu yarihaa medne shuu geel bod doo.manaihan nadas aidinma geed helnee bardam bur sain helnee.ter uhejisan bi ochol emnelegt shuu. tegsen nogoo ih antai egch duu uilal harsan ih saihan kaip ene jineh kaip baiha geel.
jagtah bi oroo hij susan daa. ajil deer ih ongirod baiahr uiltal n dormjolod jostoi goi bolson shuu. ineed hurdinma bur terig bodohorr uzeelere osgogchor yarisan aidas aigad suns suld uhsenn baila shdee. bi lag u bi aihtar uu.ee ene bol aimshiga gedeg shuu.olon udaa bur hebtert ortol ulzere dormjolosn doo.aigui bol aigad uhjison dooo.
neg muu ih zantai miss huuhen ohin 2 baisan. bi neg tanil boo helj baigad ajgtah jirka hiilegd handig haga darsans huu. ineedem bolgosn shdee uzelere osgogchor ailgaad barag nadas aigaad uhsenn baihal daa. neg ugeer helbel ih zantai huheni baassigg iduulsen shu.
muulahasa gadnaa mulahasa gadnaa muulahasa gadna. oilgohos gadna oilgohos gadna