Гадаад худалдаа 412.3 сая ам.долларын АШИГТАЙ гарлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16

Монгол Улс энэ оны эхний хоёр сард нийт 112 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.3 тэрбум  ам.доллар болжээ. Үүнээс экспорт 1.3 тэрбум ам.доллар, импорт 922.3 сая ам.долларыг эзэлж байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 736.1 сая ам.доллар буюу 48.4 хувиар өссөн байна.

 

  • Экспорт 563.8 сая ам.доллар буюу 73.2 хувиар
  • Импорт 172.3 сая ам.доллар буюу 23 хувиар тус тус өсжээ.

 

Харин хоёрдугаар сард экспорт 694.7 сая ам.доллар, импорт 463.5 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 54.8  сая ам.доллароор, импорт 4.6  сая ам.доллароор тус тус өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

 

Экспорт, импорт, тэнцэл, сараар, сая америк доллар

Гадаад худалдааны тэнцэл өмнөх  оны эхний хоёр сард 20.7 сая ам.долларын ашигтай гарч байсан бол энэ оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 391.6 сая ам.доллароор өсөж, 412.3 сая ам.долларын ашигтай байна.

БНХАУ-тай энэ оны эхний хоёр сард 1.6 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 69.6 хувийг эзэлж байна. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 33.5 хувийг чулуун нүүрс, 35.8 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Сингапур улсад экспортолсон барааны 98.7 хувийг чулуун нүүрс, ОХУ-д экспортолсон барааны 41.7 хувийг жонш эзэллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top