Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний хоёр сард 476 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 35.2 тэрбум төгрөг буюу 8 хувиар өсжээ. Энэ өсөлтөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 33.7 тэрбум төгрөг буюу 10.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Нийгмийн даатгалын сангийн зарлага оны эхний хоёр сард 456.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 27.3 тэрбум төгрөг буюу 6.4 хувиар өсжээ.
Ингэж өсөхөд:
Нийгмийн халамжийн сангаас оны эхний хоёр сард 2.1 (давхардсан тоогоор) сая хүнд 353.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 95 мянгаар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 215.1 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж 288 мянган төгрөг, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөг, хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай хүүхдэд 16 мянган төгрөг, насанд хүрэгчдэд 32 мянган төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэн, хэрэгжүүлж буй билээ.
Сэтгэгдэл ( 0 )