“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зориулалтаар үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, нийт 2 их наяд хүртэл төгрөгийг 3 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн.
Гэхдээ хөтөлбөрт хамрагдаж хөнгөлөлттэй зээл авсан зарим жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагаас үйлчилгээ авах эрсдэл үүсэж болзошгүй байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ.
Иймд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд үйлчилгээ үзүүлэхдээ Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны хүрээнд хөрөнгийн гарал үүслийг сайтар шалгаж, сэжигтэй тохиолдолд хуулийн дагуу холбогдох эрх бүхий байгууллагад мэдээлж ажиллахыг анхааруулж байна.
Санхүүгийн зохицуулах хороо ч эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааны талаар холбогдох мэдээллийг авч, зайны болон газар дээрх хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллана.
Хэрэв орлогын эх үүсвэрийг шалгахгүйгээр, зээлийг зориулалтын бусаар ашиглах боломжийг аливаа этгээдэд олговол холбогдох хууль тогтоомжид заасан эрхийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсхүл холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг анхааруулж байна гэв.
Сэтгэгдэл ( 1 )
76-г дагаад ингэж сурсан юм даа. эх нь булингартай бол адаг нь булингартай гэж энэ дээ. 76 лагаа шоронд сууж байх ёстой доо.