Б.Жавхлан: Дахин ХӨЛ ХОРИО тогтоовол эдийн засагт хүнд цохилт болно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж буй тул хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2021.03.22/  мэдэгдсэн. 

Тэгвэл эдийн засгийн нөхцөл байдал талаас авч үзвэл хөл хорио тогтоох саналгүй байна гэсэн байр суурийг Сангийн сайд Б.Жавхлан илэрхийллээ.

Гамшгаас хамгаалах дэглэмийн зэрэглэлийг бууруулж, хөл хориог цуцлан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлснээр өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгаа гэж тэрбээр мэдэгдлээ.

Гуравдугаар сарын эхний 15 хоногт НӨАТ төлөгчөөр 570 гаруй аж ахуй нэгж шинээр бүртгүүлсэн нь өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өссөн нь эдийн засаг дахь хүлээлт эерэг байгаагийн илрэл.

Гуравдугаар сарын 3-ны өдрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр их наядын зээлийг гаргаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 173 зээлдэгчид нийт 130.3 тэрбум төгрөг, 1,177 иргэнд ипотекийн зээл олгожээ.

Гадаад өрийн менежментийг сайжруулснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл -B3 төлөв тогтворгүй байсан бол -B3 төлөв тогтвортой болж зэрэглэл ахьсан.  Эдийн засгийн хамгийн өндөр идэвхжлийн энэ үед дахин хөл хорио тогтоовол одоо хүрээд буй энэ өсөлт 70-80 хүртэл хувиар буурч, эдийн засагт хүнд цохилт болно хэмээн тооцож буйгаа Сангийн сайд мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.142.180) 2021 оны 03 сарын 22

Togtoohgui blaa gehed ternees hund tsohilt bolnoo. Yumiig 1, w2 udruur bitii bodood bai.

0  |  0
Sss(64.119.22.181) 2021 оны 03 сарын 22

Mongol hun amnii bilgeeree gej matematik argachlalaar 200 gatna geel balairaad bsan bas 200garval hol horino gej helsnii barag margaash ni 200garchihdag daldiig hardag bolchihson umuu haashaa um odoo tegvel udahgui gaigui bolj tsoorno gej heleech uneheer tsoohon hun tusaj magadguisdee

0  |  0
zochin(49.106.188.241) 2021 оны 03 сарын 22

thuuhun ard tumen bj virus haymagdaj zovthon oron hajuu hyatad chin ter olon ut chin ulstai oron virus .g darsan bhad manai Mgl hajuud hun am thuutei archaagui bna ard tumen uursd.n tuluu huv hun ariun thever ee\ndor\n burnee hangaagui baigaata holbootoi hariuthlaga gui alga\n da tur chadhaara l yavj bna

0  |  0
ЗОЧИН(66.181.184.187) 2021 оны 03 сарын 22

ҮҮНИЙГЭЭ МЭДСЭЭР БАЙЖ ЯАСАН ИХ ХАЫЙНГА АЖИЛЛАЖ ӨДӨРТ 200ГАРУЙ ХҮН ӨВДӨВ. ТӨРИЙН УЛСЫН БАЙГУУЛЛААГ ЧИНЬ ХУУРАМЧ ШИНЖИЛГЭЭ ХИЙГЭЭД ГАДНААС ХЭДЭН ХҮН Ч ОРУУЛЖ ИРСЭН ЮМ ХУЛГАЙГААР ДАРГА ТЭГ ГЭСЭН ГЭЭД ОРУУЛААД БАЙСАН БИЗДЭЭ ДАРГА ГЭХЭЭР ҮХЧИХДЭГ МОНГОЛ СЭТГЭХҮЙ. ДАРГЫН ЧИНЬ ДЭЭР ХУУЛЬ ЖУРАМ ГЭЖ БАЙДАГ. ӨНӨӨДӨР ДАРГА МАРГААШ ХЭН Ч БИШ ЛААЗ ӨШГӨЛСӨН ХОГ БИЗДЭЭ.

0  |  0
zochin(103.242.45.45) 2021 оны 03 сарын 22

tegeed ovchin tarhaad mongolchuud bugd KORANO hureh uu. Zugeer bhad hol horio togtoogood bsan sda nuud yu gej odoo hutsaad bgaa ym bee

0  |  0
Zochin(202.126.88.143) 2021 оны 03 сарын 22

chi ter ediin zacgtaigaa hamt amidar ene ylcad eruul caruul ard tumen hergtei shuu ard tumen bj baij l ylc oron butdg ym

0  |  0
З(139.5.219.21) 2021 оны 03 сарын 22

Жавхлан огцор. Чамд хүний эрүүл мэнд хамаагүй юж

0  |  1
Top