Дундаж цалин 1.3 сая төгрөг болж ӨСЖЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2020 оны дөрөвдүгээрулирлын байдлаар 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 85.4 мянган төгрөг буюу 6.9 хувиар,  өмнөх улирлаас 59 мянган төгрөг буюу 4.6 хувиар өссөн гэж ҮСХ-ноос танилцууллаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 44.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 691.6 мянган ажиллагчид хамрагдсан байна.

 

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо:

 

  • Өмнөх оны мөн үеэс 2.3 мянга буюу 5.5 хувиар
  • Өмнөх улирлаас 113-аар буюу 0.3 хувиар өсжээ.

 

Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 11.8 мянгаар буюу 1.7 хувиар  нэмэгдсэн бол өмнөх улирлаас ажиллагчдын тоо 6 мянга буюу 0.9 хувиар буурчээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 3.3 сая төгрөг,  зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 745.2 мянган төгрөг байна.

Сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.6 сая төгрөг,  хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 759 мянган төгрөг буюу хамгийн бага байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(2.3.165.130) 2021 оны 03 сарын 22

balai hudlaa stastitik toonuud tsugluulaad tatvariin munguur tsalinjaad suuj bdag oron toog tsuuluh heregtei shdee. minii oir orchind iim tsalin avdag hvmvvs lav alga daa.

0  |  0
Top