1.2 мянган иргэн ажил хайн бүртгүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиргааны статистикийн мэдээллээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 2021 оны  хоёрдугаар сарын эцсийн байдлаар 23.3 мянга болжээ.

Үүнээс 15.5 (66.3%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 7.8 (33.7%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 5.2 (25.1%) мянган хүн, өмнөх сараас 1.0 (6.1%) мянган хүнээр буурчээ.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад  хоёрдугаар сард ажилгүй 3.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 0.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Үүнээс Улаанбаатар хотод  хоёрдугаар сард нийт 1.2 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 56 иргэн ажилд зуучлагдан орсон байна

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.26.195.70) 2021 оны 03 сарын 22

тэгээд шийдэхгүй байж юугаа хуцаад байнаа.

0  |  0
Top