“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд банкууд Ажлын байрыг дэмжих зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгож эхэлсэн. Өчигдрийн байдлаар 173 зээлдэгчид нийт 130.3 тэрбум төгрөгийн зээл олгоод байна гэж Сангийн сайд мэдэгдсэн.
2020 онд зээл олголт 6 хувиар буурсан учраас энэ онд зээл олголтыг өсгөх шаардлага байгаа гэдэг үүднээс 10 их наядын төлөвлөгөөг Төв банк дэмжиж буй гэж мэдэгдсэн.
Тэгвэл 10 их наяд тѳгрѳгийн энэхүү тѳлѳвлѳгѳѳнд Монголбанк яг ямар санхүүжилт хийж, хэрхэн оролцож байгаа вэ. Гол онцлог нь юу вэ гэдэгт Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч дараах байр суурийг илэрхийлж байна.
“Энэхүү арга хэмжээ нь Ковид 19-ийн үед эрүүл мэнд, эдийн засгийн асуудлын аль нэгийг нь орхиогүй цогц бодлогын нэг бүрэлдэхүүн гэдгээрээ онцлог. Ѳѳрѳѳр хэлбэл, эдийн засгийн бодлогыг эрүүл мэндийн асуудлын шийдэлтэй хамтад нь хэрэгжүүлэх учраас илүү үр дүнтэй болно гэж үзэж байгаа. Монголбанктай холбоотой хэсэг нь уул уурхайн бус секторт зориулсан репо санхүүжилт 2021 онд 2 их наяд тѳгрѳг хүртэл байж болох, ипотекийн зээл 700 тэрбум тѳгрѳг бѳгѳѳд үүн дээр банкуудын эх үүсвэрээр олгогдох Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай, тѳсвийн татаастай 3%-ийн хѳнгѳлттэй зээл нэмэгдэж буй.
Нэгт, эдгээр нь Тѳв банкны репо хэрэгсэл, арилжааны банкуудын илүүдэл нѳѳц, ипотекийн зээлийн тогтолцоо, Зээлийн батлан даалтын сан зэрэг санхүүгийн зах зээлд нэгэнт тогтсон дэд бүтэц, бэлэн байгаа нѳѳц бололцоонд тулгуурлах юм.
Хоёрт, 10 их няад тѳгрѳгийн нийлүүлэлт нэг дор хийгдэнэ гэсэн үг биш, 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх дунд хугацааны тѳлѳвлѳгѳѳ юм. Тѳлбѳрийн тэнцэл, инфляц дээрх нѳлѳѳг нь харгалзан мөнгөний бодлогын үндсэн зорилттой нийцтэйгээр удирдлагатай хэрэгжүүлэх бөгөөд Төв банк үүнд инструментын сонголтын бие даасан байдлаа хадгална.
Гуравт, зээлийн судалгааг тѳр хийхгүй, зээл олгодог мэргэжлийн институц арилжааны банк ѳѳрѳѳ хараат бусаар хийх тул эрсдэлийн үнэлгээ илүү оновчтой, санхүүжилт эдийн засагт ажлын байр бий болгодог аж ахуйн нэгжүүдэд хүрч чадна гэсэн хүлээлттэй байна. Төв банкнаас үүн дээр хяналт тавьж байгаа.
Сэтгэгдэл ( 1 )
Манайх яаахав тийм их ажилтантай биш ч ирээдүйд болох байх. Гэтэл татварын албаны янтгар авгайгийн өмнө очоод наад шалгууруудад тэнцээгүй. Үхсэн хойноо л гэж бодож байгаа . Ажил ам нь дандаа зөрнө.