АНХААР I Газар хөдөлбөл бид юу хийх ёстой вэ!

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

Улаанбаатар хот орчимд өнөөдөр 22:46 цагийн орчимд ойролцоогоор 3-5 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдлээ. 

Газар хөдлөлтийн төв нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас Хойд зүгт 16 км зайтай газар нутагт бүртгэгдсэн ба 5.5 магнитудын хүчтэй байсан талаар Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэн болон Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Улаанбаатар орчмын нөхцөлийг Одон орон судлал нэгтгэж байна. 

Газар хөдлөлт болсон хугацаа
 

  • Улаанбаатарын цагаар: 2021.03.23, 22:46:54
  • Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 46.75 108.33
  • Газар хөдлөлтийн хүч (магнитуд): 5.5
  • Болсон газар: Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас Хойд зүгт 16 км зайд.

Гуравдугаар сарын 24: Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах Олон Улсын өдөр

Маргааш буюу гуравдугаар сарын 24-ний өдөр 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр”. Гэтэл яг энэ өдрийн өмнө Монголд газар хөдөлсөн нь сонин тохиол боллоо. 

МОНГОЛД 5-5.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ ТАВАН УДАА БОЛЖЭЭ
 

Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш 30 км орчимд 2021.01.12-ны өглөө 05:32 цагт 6.5 магнитуд буюу 8 баллын хүчтэй газар хөдөлсөн. Тодруулбал, Улаанбаатараас 660 км газарт 05:42 цагт 5.1 магнитуд, 05:47 цагт 4.6 магнитуд, 06:02 цагт 5.3 магнитуд, 07:02 цагт 5.6 магнитуд, нийлбэр дүнгээр 5-6 удаа хүчтэй газар хөдөлжээ.Сүүлийн үед газар хөдлөх чичирхийллийн тоо давтамж нэмэгдсэн бөгөөд 10 жилийн өмнөхөөс 10 дахин ихэссэн тухай дүн мэдээ гарчээ.

Он гарсаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 45419 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 12 удаа болж иргэдэд  чичирхийлэл нь мэдрэгдсэн байна.

Жишээлбэл, 3-3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 143 удаа, 4-4.9 магнитудынх 38 удаа, 5-5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт таван удаа бүртгэгдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

ГАЗАР ХӨДЛӨЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн царцдас мандалд хуримтлагдсан хүчдэл огцом чөлөөлөгдөн уян харимхай долгион болон тархах үзэгдлийг газар хөдлөлт гэнэ.

ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОХЫН ӨМНӨ ЮУ ХИЙХ ВЭ?
 


 

  • Хэрвээ газар хөдөлбөл танай гэр, сургууль, ажлын байранд юу юу гэмтэж магадгүй талаар ярилцах
     
  • Өрх бүр гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй байх
     
  • Өрөө, тасалгаандаа хамгийн аюулгүй хэсэг нь хаана байж болохыг урьдчилан тогтоох. Хамгийн аюул багатай хэсэг бол коридор (Хэрвээ энд тавилга, эд зүйлс ихээр байрлуулаагүй бол) гэж үздэг.
     
  • Аюулгүй газар руу орох /нуугдах/, халхлах зэргээр дадлага, сургуулилт хийх
     
  • Аюулын үед барилга, байшингаас гарах гарц, аюулын гарцыг мэддэг байх
     
  • Өндөр настай хүмүүс, нялх балчир хүүхдүүдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэхийг урьдаас тооцох
     
  • Гэр бүлийн гишүүд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмших
     
  • Ус, цахилгаанаа яаж, хаагуур нь хааж, унтраахад суралцах
     
  • Гэр, өрөө, тасалгааныхаа овор ихтэй, хүнд тавилгыг зохих ёсоор бэхэлж, тогтоох
     
  • Дор хаяж 72 цагийн хүнс, усны нөөцтэй байх
     
  • Цонх, гадна хананаас ор, буйдан зэргийг хол байрлуулах
     
  • Аюултай болон химийн хортой бодисыг зориулалтын газар тусгаарлан хадгалах
     
  • Гар чийдэн (Нэмэлт зайны хамт), зайгаар ажилладаг жижиг радио, эмийн сан гэх мэт зүйлсийг бэлтгэх
     
  • Гэрийн тэжээвэр мал, амьтныг халхлах аюулгүй байршил, газрын тогтоох
     
  • Хүн бүрийн орны дэргэд гар чийдэн, бат бөх гутал байлгах
     
  • Нэн шаардлагатай байгууллагын утасны жагсаалтыг мэддэг байх
     
  • Галын хор ашиглаж сурах

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зөвлөмж(64.119.23.38) 2021 оны 03 сарын 24

өргөн уудам нутагтай монголчууд гамшгаас сэргийлэн тархан суурьших нь зөвөө, шинэ эрин үед хотод төвлөрөн амьдрах нь улам бүр эрсдэлтэй болж байна. Газар хөдлөхөөс өмнө хийх урьдчилан сэргийлэлт бол таран суурьших, өөр юу ч биш,

0  |  0
Buttt(172.58.44.112) 2021 оны 03 сарын 24

Zindaa taniig todorhoilno hutsaa huts muu baasnuuf ene loozingiin dooor alildag gulugunuud ichig ichig!!

0  |  0
Top