Газар хөдлөлтөөс сэргийлэх хамгийн зөв гарц ХАУС

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

Өчигдөр 22:46 цагт Говьсүмбэр аймгийн Баянтээл сумаас хойш 24 км-т 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөв. Голомтдоо 6-7 магнитуд хүрсэн уг газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот, Дархан-Уул, Дундговь, Хэнтий, Булган, Төв аймагт мэдрэгдсэн. Азаар суурьшил багатай хүн ам сийрэг нутагт газар хөдлөлтийн голомт үүслээ.

Гэхдээ монголчуудыг хэчнээн удаа аз дайрахыг хэн ч мэдэхгүй. Зөвхөн 2021 он гарснаас хойш Монгол Улсын хэмжээнд 58 мянган удаа газар хөдөлж, чичирхийлсэн мэдээлэл байна. Үүнээс хүнд мэдрэгдсэн хүчтэй газар хөдлөлт 14 бүртгэгджээ.

Учир нь Монгол Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг болохыг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тайлбарлаж байна. 1900-2000 оны хооронд дэлхийд тэмдэглэгдсэн асар хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болсон байдаг. Өнгөрсөн нэгдүгээр сард Хөвсгөл аймгийн Ханх суманд хүчтэй газар хөдлөлт болсон ч хүн ам цөөн болохоор хохирол бага амссан. Сүүлийн үед хүн амын нягтаршил ихсэж байна. Тиймээс газар хөдлөлтийн аюулаас сэргийлж, урьдчилж тооцоолж, байшин барилгаа зөв барих нь чухал. 

Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс сэргийлэх хамгийн зөв сонголт бол чанартай амины орон сууц буюу хаус болохыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч байна. Нөгөө талаар, дэлхий нийтийг цочирдуулаад байгаа коронавирусын цар тахал төвлөрлөөс ангижрахыг сануулж байгаа.

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2021.03.24/ мэдээллээр сүүлийн 24 цагийн дотор 218 хүнээс халдвар илэрч, дотоодын нийт батлагдсан тохиолдлын тоо 5610 боллоо. Олон хүн цугларсан газраас хол байж, хувийн ариун цэврийг сайтар сахихыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Энэ нь орчин үеийн амьдралын хэв маяг төвлөрлөөс ангид, эрүүл байгальд хандах шаардлагатайг гэрчилж байгаа юм.

Байгаль, цаг үеийн нөхцөл байдлыг соргогоор мэдэрч “Эрхэт Монгол” группээс жилийн дөрвөн улирлын турш эрүүл байгаль, цэвэр агаарт, аюулгүй, тав тухтай орчинд тансаг хаусанд амьдрах боломжийг олгож “Grand marshal luxury villas” төслийг хэрэгжүүлж байна.

“Grand marshal luxury villas” нь 13.2 га талбайд орчин үеийн интерьер, экстерьерийн шийдэлтэй 100 айлын таун хаус, пент хаус, твин хаус, сингл хаус болон 300 айлын мульти хаус ангиллын орон сууц бүхий 400 айлын тансаг зэрэглэлийн цогцолбор хотхон юм. “Grand marshal luxury villas” нь “Сэлбэ” цогцолбортой зэрэгцэн орших бөгөөд хотхоны хэмжээнд кембрижийн хөтөлбөртэй 350 хүүхдийн сургууль, олон улсын жишигт нийцсэн дотуур байрны кампус, 150 ортой европ стандартын цэцэрлэг, 74 ортой эх, нялхсын сувилал, спорт заал, бассейн бүхий иж бүрэн тоноглолтой комплекс, мини кино театр, гэр бүлийн саун, ресторан, паб, лаунж, караокетэй үйлчилгээний төвтэй. Сагсан бөмбөгийн гурван талбай, хөл бөмбөгийн талбайг төлөвлөсөн ба өвөлдөө Улаанбаатарын хамгийн том мөсөн талбайтай хотхон болох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн “Grand marshal luxury villas” хуудаснаас болон 88579080, 98109080, 9005080, 80849080, 99199080, 80709080, 90889999, 96999888, 91912439 утсаар авна уу.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(54.36.117.70) 2021 оны 03 сарын 24

House bishee,zugeerel chanartai barilaga,yapond undur baishinguud nurahgui bolood l baidag.Mongold bolhoor hujaanuudin shavar ambaarnuud anhnaasaa huuli bus huuramch baishinguud barisan ni ashiglaltand irohdool ayultai yamarch batalgaagui,teriigee nuuj darahgeed iim yum bicheed baigaam baihda

1  |  0
ррр(43.242.242.42) 2021 оны 03 сарын 24

ингэж хүний сэтгэл зүйгээр тоглож айдасд бүү оруул Эко худлаа шүү

1  |  1
Зочин(202.21.108.157) 2021 оны 03 сарын 24

газар хөдлөлтөнд хаус нурахгүй гэж худлаа тархи угаах аа боль харин зохих хэмжээнд нурахгүй гэвэл өөр байх

2  |  0
Top