Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулга хийлээ

2021 оны 03 сарын 25

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаан цахимаар боллоо.

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" 62 дугаар тогтоолын хүрээнд Нийслэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа.

Тэрбээр 2018 онд  Засгийн газраас баталсан  62 дугаар тогтоолын хэрэгжилт, ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дараах агуулгаар танилцуулсан юм.

Үүнд:

1. Агаарын чанарыг сайжруулах бүсийн талаар

2. Сайжруулсан түлшний талаар

3. Авто тээврийн хэрэгслээс гаралтай бохирдлыг бууруулах талаар

4. Халаалтын зуухны талаар

5. Хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар

6. Сургалт, соён гэгээрлийн ажлын талаар

7. Бусад ажлын хүрээнд

Тодруулбал:

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/604-А/1112 дугаартай хамтарсан тушаал, захирамжаар батлагдсан "Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам"-д өөрчлөлт оруулах тухай тушаал, захирамжийн төслийг боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. 2021-2022 оны агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг нэмж оруулахаар судалгааг хийж байна. АЧС-н шинэчилсэн бүс 2021 оны 09-10 дугаар саруудад батлагдана. 

-Нэг өрхийн халаалтын улиралд  хэрэглэх түлшний хэрэглээг хянах зорилгоор цахим хяналтын “Сайн карт”-ыг бүртгэлжүүлэн идэвхжүүлэх ажлыг 2019 оноос шуурхай зохион байгуулж, нийт 269,158 өрхөд нэг удаа үнэгүй олгосон. Үүний 150,116 карт идэвхтэй ба 48,675 карт идэвхигүй байгааг нийслэлийн ERP системийг ашиглан бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. /70,367 карт бүртгэлгүй/

-Тээврийн хэрэгслийг хийн болон цахилгаан эх үүсвэртэй болгох, Ухаалаг тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, автобусны янданд шүүлтүүр суулгах, насжилт өндөр, утаа их гардаг машинуудыг хэрэглээнээс гаргах, сайн чанарын шатахуун хэрэглэх гэх мэт агаар орчны бууруулж болох ажлыг ОББҮХ-оос гарах ажлын хамтран зохион байгуулж ажиллана.

-Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Уурын болон усан халаалтын зуухыг дэвшилтэт технологид шилжүүлэх тухай”  123 дугаар тушаал батлагдсан. Тушаалыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд усан халаалтын зуухны үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн байгууллагад тушаалыг танилцуулж, бэлтгэл ажлыг хангах талаар мэдээлэл өгч ажиллаж байна.

-Бизнесийн байгууллага, хувийн хэвшлийн санал санаачилгыг нээлттэй хүлээн авч байгаа ба 2021 оны 5-дугаар сард төр хувийн хэвшлийн хамтарсан чуулган зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Агаар орчны бохирдлыг бууруулахад өсвөр үе, оюутан сурагчдад агаарын бохирдлын хор хөнөөлийн талаар мэдлэг олгох, зөв дадал хэвшилд сургахад чиглэсэн мэдээлэл өгөх, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгч сурталчилгаа нөлөөллийн ажлыг зохион байгуулах зорилготойгоор Нийслэлийн төвийн 6 дүүрэг болон Налайх дүүргийн ерөнхий боловсролын ахлах, дунд ангийн сурагчид, их дээд сургуулийн оюутныг хамруулсан Агаарын бохирдлын хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор уршиг, түүнийг бууруулах, зөв дадал хэвшилд сургах сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн Таван толгой түлш ХХК-ийн баруун бүсийн үйлдвэр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр рүү нүүх ажлын хэсгийг Эрчим хүчний яамнаас байгуулан ажиллаж байгаа тухай танилцууллаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цогоо(66.181.161.11) 2021 оны 03 сарын 25

Сайхан амарсан уу говь тал хээрээр ямар байх талаар оновчтой мэдээ хэлж өгөөч

1  |  0
Цогоо(66.181.161.11) 2021 оны 03 сарын 25

Говь тал нутгаар ямар байхыг хэлж өгнө үү

1  |  0
Top