2021 онд Монголын эдийн засгийн өсөлт 6.1 хувьтай гарна гэсэн шинэчилсэн төсөөллийг Төв банкнаас хийжээ.
Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа эдийн засгийн шинэчилсэн төсөөллийн талаар дараах мэдээллийг өглөө.
“Уул уурхайн болон уул уурхайн бус салбарын өсөлтүүд эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Дотооддоо цар тахлын нөлөөллөөс хамаарах нь ойлгомжтой. Уул уурхайн салбарын хувьд оны эхний хагаст том өсөлтүүд гарах төлөвтэй байна.
Нэгдүгээр улирлын өсөлтийг 30 орчим хувиар, хоёрдугаар улирлын өсөлтийг 50 орчим хувиар тооцож хүлээж байна. Уул уурхайн бус салбарын өсөлт өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын эцэст -5.7 хувь байсан.
Энэ агшилт нэгдүгээр улиралд дор хаяж 0 орчим хувь руу ирэх болов уу. Агшилт зогсох болов уу гэсэн хүлээлттэй байна. Хоёрдугаар улиралд 2.8 хувь, гуравдугаар улиралд 4.5 хувь, дөрөвдүгээр улирал руу 6 хувь болж өснө гэсэн хүлээлттэй байна. Дэлхийн эдийн засгийн төлөв байдал ч сайжирч байна" гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Ene hudalch pizda ium dandaa shaah iumaa. Suganii us orgison umhii lalar.