Монгол Улсын хэмжээнд 2016-2020 онд хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд 1,1 сая гаруй иргэнийг хамруулж, 200 гаруй мянган хүн эм ууж эмчлэгдсэн байдаг.
Энэхүү хөтөлбөрийн үр дүнг харгалзан 2021-2024 онд уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар дээрх хөтөлбөрийг санаачлагдын нэг “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл, Элэг бүтэн Монгол” НҮТББ-тай хамтран 1-20 дугаар хорооны амьжиргааны баталгаат түвшинээс доогуур орлоготой, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа иргэдийг илрүүлэг, шинжилгээнд хамруулахаар бэлтгэлийг хангаад байна.
Энэ ажлын хүрээнд зорилтот иргэдийг элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд хамруулах бөгөөд “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл, Элэг бүтэн Монгол” НҮТББ-аас 2000ш оношлуур олгосныг ӨЭМТ-үүдэд хүлээлгэн өглөө. Эрт илрүүлэг хийсний дараа халдваргүй бол В вакцинд хамрагдах, дархлаа тогтоох, В вирусээр өвчлөхгүй байх бүрэн боломжтой юм.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл ( 1 )
Урд нь элэг бүтэн монгол хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр баахан тбб нэртэй луйварчид мөнгө хийсэн дээ.