Хятад, Вьетнамын эдийн засаг цар тахлын өмнөх түвшнийг давав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

Ковид-19 цар тахал эхэлснээс хойш жил гаруй хугацаа өнгөрсний дараа Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн  хөгжиж буй улс орнууд илт жигд бус сэргэлттэй нүүр тулаад байгааг Дэлхийн банкнаас мэдэгдэж байна. Хятад, Вьетнамын эдийн засаг 2020 онд V-хэлбэрийн сэргэлтийн замд орж, цар тахлын өмнөх түвшнийг давсан үзүүлэлттэй байгаа.

Бусад томоохон эдийн засагтай улс орнуудад өсөлт цар тахлын өмнөх түвшнээс дунджаар 5 орчим хувиар доогуур хэвээр байна. Номхон далайн арлын улс орнууд бусдаас илүү хүнд цохилтод оржээ. Эдийн засгийн төлөв байдал нь вирусийн тархалтыг тогтоон барихад чиглэсэн үйл ажиллагааны үр дүн, олон улсын худалдааны сэргэлтийн давуу талыг ашиглах чадвар, улс орнуудын төсөв, санхүүгийн болон мөнгөний бодлогын дэмжлэг үзүүлэх чадавхаас хамаарч буйг онцолж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top