Хятадын тал Шивээхүрэн-Сэхэ боомтоор Монголын уул уурхайн тээврийг нэвтрүүлэхээ түр зогсоосон талаар “SXCoal” мэдээлсэн байна. Коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор ийнхүү Хятадын тал боомтын үйл ажиллагааг зогсоожээ.
Сануулахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сум болон Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби сэндс” ХХК-д коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Шивээхүрэн дэх Гаалийн газар нь боомтын хяналтын бүс, нүүрсний хяналтын бүс, МАК,Чинхуа Нарийн сухайтын уурхай дахь гаалийн хяналтын бүс, Саусгоби сэндс ХХК-ийн Нар жаргахын уурхай дахь гаалийн хяналтын бүс гэсэн дөрвөн нэгж салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр нүүрсээ Шивээхүрэн-Сэхэ боомтоор Хятад руу нийлүүлдэг “Саусгоби сэндс” ХХК-ийн нүүрсийг тээвэрлэж байсан жолоочоос ковидын сэжигтэй нөхцөл байдал илэрсэн нь ийнхүү боомтын үйл ажиллагаанд нөлөөллөө.
Сэтгэгдэл ( 3 )
Улаанбаатар биш Ухуанбаатар болсон.
Газар сэндийчиж, хөрс эргүүлэхээ түр ч атугай зогсоох байлгүй. Нэг их сайн сайхан юм бүтээгээд байгаа биш
УБ хотдоо бүтэн хориод даамжраад байгаа тархалтын эрчийг жаахан бууруудаал авах байсан юм даа. Одоо тэгээд уул уурхайдаа халварлаад эхэлхээр угаасаа л ЭЗ элгээрээ хэвтэнэ шүү дээ. Бид тэнэгтээд сүртэй юм биш гээд л байдаг халдвар ихсэх тусам манайхаад улсууд зайгаа барьна шүү дээ. Бид өөрсдөө тахал гэж харахгүй байж болох ч дэлхий одоо биднийг тахал гэж харж байна даа\n