Ажлын байрыг дэмжих зээлийн хөтөлбөрийн хүрээнд гуравдугаар сарын 29-ний байдлаар 343 аж ахуйн нэгж, 2,088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38 сая, аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг.
Урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 1,078 аж ахуйн нэгж, 280 иргэн 185.5 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 123, аж ахуйн нэгжийнх 140 сая төгрөг.
Ипотекийн зээлийн хүрээнд 2,043 зээлдэгчид 153.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Зээлийн дундаж хэмжээ 75 сая, үүнээс Улаанбаатар хотод 83, орон нутагт 55 сая төгрөг байна.
Сэтгэгдэл ( 0 )