Алтны ханш сүүлийн байдлаар 1713.28 ам.доллар байна гэж Goldprice.org мэдээлж байна. Энэ нь өмнөх өдрөөс 29.01 ам.доллароор өссөн үзүүлэлт бол нэг сарын өмнөхөөс 53.22 ам.доллароор буурсан үзүүлэлт болж байна.
Хөгжингүй орнуудад мөнгөний тэлэх бодлогууд үргэлжилж байгаа нь алтны эрэлт өндөр байхад нөлөөлсөн хэвээрээ байна. Гэхдээ улс орнуудад вакцинжуулалт хийгдэж буй нь зах зээл дэх тодорхой бус байдлыг бууруулж алтны үнэ буурахад нөлөөлж байна. Зургаан сарын хугацаан дахь өөрчлөлтийг харвал 222.36 ам.доллароор буурсан байна.
Сэтгэгдэл ( 0 )