Монгол Улсын Засгийн газар энэ сарын 6-ны дотор Мазаалай бондын төлбөрийн үлдэгдэл 130 сая ам.долларыг төлөх ёстой.
Өнгөрсөн 2020 оны есдүгээр сард Засгийн газар 600 сая ам.долларын “Номад” бондыг гадаад зах зээлд гаргасан. 5.125% хүүтэй гаргаснаар энэ онд эргэн тѳлѳгдѳх Мазаалай бондын 380 сая ам.доллар, ирэх 2022 оны Чингис бондын 220 сая ам.долларын дахин санхүүжилтийг хийсэн гэж өмнөх Сангийн сайд мэдэгдэж байсан.
Цаашид Чингис бондын төлбөрийн үлдэгдэл, Хуралдай, Гэрэгэ, Номад зэрэг бондуудын төлбөрүүд биднийг хүлээж байна.
Зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдийз агентлаг 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр хадгалж, төлөвийг “Тогтвортой” болгож ахиулсан нь таатай мэдээ юм.
Мүүдийз агентлагийн шинжээчид дүгнэлтдээ "Өнгөрсөн оны есдүгээр авч хэрэгжүүлсэн өрийн дахин санхүүжилтийн арга хэмжээ нь 2021 оны эргэн төлөгдөх өрийн дарамтыг бууруулсан. Түүнчлэн 2022-2024 онд эргэн төлөгдөх нийт өр төлбөр ижил түвшний зээлжих зэрэглэлтэй улсуудтай харьцуулахад тийм ч өндөр биш байна;
Эргэн төлөх төлбөрөөс гадна төсвийн гүйцэтгэл сайжирсан нь зээлийн нийт эрэлт хэрэгцээг багасгахад дэмжлэг болж байна. Төсвийн алдагдлыг 2021 онд бууруулж, ДНБ-ий өсөлтийг дэмжих гол хүчин зүйл нь уул уурхайн салбарын орлогыг нэмэгдүүлэх болно;
Мөн гадаад валютын албан нөөц 2021 онд 4.6 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолсон байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
ЮУГАА ӨГЧ ХУЙХАА МААЖНАА