Төрийн худалдан авах ажиллагааны талаар танилцуулж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 05

“Эх оронч худалдан авалт - Үндэсний үйлдвэрлэл 2021” үзэсгэлэнгийн хүрээнд семинар, хэлэлцүүлэг болж байна. Коронавирусний улмаас амаргүй нөхцөл байдалтай байгаа  үед дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор цахимаар энэ удаагийн үзэсгэлэн зохион байгуулагдаж буй юм.

Үзэсгэлэнгийн хүрээнд өнөөдөр “Худалдан авах ажиллагааны эрх зүйн орчин” сэдвээр Сангийн яамны  Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Амгалан, “Төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан эх оронч худалдан авалтыг дэмжих нь”  сэдвээр Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу оролцогчдод мэдээлэл өгч байна. Семинар, хэлэлцүүлгийн шууд дамжуулалтыг  энд дарж нэвтрэн орсноор,  хүлээн авах боломжтой юм.

2021 оны дөрөвдүгээр сарын 01-нээс  тавдугаар сарын 01-нийг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнг ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Экспорт олон улсын худалдааны төв ТББ хамтран зохион байгуулж байна.

Цахим үзэсгэлэнд үндэсний үйлдвэр эрхлэгчид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллээ танилцуулж,  оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top