Нийлүүлэлтийн шалтгаантай инфляц өсөх төлөвтэй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 05

Инфляцад  үзүүлэх  эрэлт,  нийлүүлэлтийн  хүчин  зүйлсийн  нөлөө  ирэх  саруудад нэмэгдэхээр байна. Хоёрдугаар сард инфляц улсын хэмжээнд 2.6 хувь, Улаанбаатар хотод 2 хувьд хүрсэн үзүүлэлттэй байгаа. Махны үнэ хоёрдугаар  сард улирлын хандлагаасаа давж өссөн ч сайжруулсан түлшний үнийг 75 хувь хөнгөлсөн нөлөөгөөр нийлүүлэлтийн шалтгаантай инфляц эхний улирлыг дуусталх үзүүлэлтээр бага  байх  төлөвтэй. 

Харин  хоёрдугаар   улирлаас  нийлүүлэлтийн  шалтгаантай  инфляц нэмэгдэх төлөвтэй байгааг Төв банкны инфляцын тайланд тусгажээ. Энэ хоёрдугаар улиралд нийлүүлэлтийн шалтгаантай инфляц өсөхөд дараах хүчин зүйлс нөлөөлнө гэж тайлбарлаж байна.

 

  • Инфляцыг 1 нэгж орчим хувиар бууруулж байгаа шатахууны үнийн суурь үеийн нөлөө  арилах, 

 

  • Сайжруулсан  түлшийг  хөнгөлөлттэй  үнээр  худалдаалах  Засгийн  газрын шийдвэрийн  хэрэгжих  хугацаа дөрөвдүгээр  сарын  1-ний  өдрөөр  дуусгавар  болох  зэрэг  нь  голлон нөлөөлөхөөр байна.

 

Эрэлтийн хүчин зүйлсийн хувьд инфляцад үзүүлэх нөлөө нь эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх хандлагатай байна. Цаашид нийлүүлэлтийн шалтгаантай үнийн огцом хэлбэлзэл үүсэхгүй гэж үзвэл 2021 онд инфляц төв банкны зорилтот түвшний интервалд (6%±2%) хадгалагдах хүлээлттэй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top