"Уул уурхайн бус салбарын агшилт нэгдүгээр улиралд дор хаяж 0 орчим хувь руу орж, хоёрдугаар улиралд 2.8 хувь, гуравдугаар улиралд 4.5 хувь, дөрөвдүгээр улирал руу 6 хувь болж өснө гэсэн хүлээлттэй байна" гэсэн байр суурийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд илэрхийлж байсан.
Тэгвэл коронавирусний дотоод дахь тархалтын улмаас эдийн засгийн сэргэлт удааширч, 2021 оны эхний хагаст уул уурхайн бус салбарын идэвхжил төдийлөн нэмэгдэхээргүй байна гэж Төв банкны инфляцын шинэ тайланд үзсэн байна.
Улаанбаатар хотод вирусний тархалт нэмэгдэж 2021 оны хоёрдугаар сарын 11-23-ны өдрийн хооронд бүх нийтийн бэлэн байдалд шилжин, хатуу хөл хорионы дэглэм тогтоосон нь нэгдүгээр улирлын уул уурхайн бус салбарын өсөлтийг сааруулах нөлөөтэй. Түүнчлэн, КОВИД-19-ийг бүрэн хяналтад оруулах хугацаа удааширч, тархах хүрээ нь тэлж байгаа тул энэ оны хоёрдугаар улиралд уул уурхайн бус салбар хэвийн түвшинд хүрч сэргэхээргүй байна.
Уул уурхайн салбарын хувьд хилийн бүс нутгуудад халдвар тархахгүй, экспорт хэвийн явагдах тохиолдолд тус салбар 2021 онд өндөр өсөлттэй байх төлөвтэй. Эдийн засгийн цаашдын төлөв хэрхэн өөрчлөгдөх нь дотоодод тархсан КОВИД-19 вирусыг хяналтдаа оруулах хугацаанаас голлон хамаарч байна гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
ӨВЧНӨӨ ХҮМИЖ ЧАДАХГҮЙ ТӨРИЙН ӨНДӨР ТУШААЛТНУУД НЬ ИЙШ ТИЙШ СЭЛГҮҮЦЭЭД, ЯНХАНДААД ,АВГА НАР НЬ УЛААН БҮСЭЭР САНААТАЙГААР ОРЖ ГАРААД, СӨРӨГ ГЭСЭН ЛАВЛАГАА 120 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРЖ САНААТАЙГААР ӨВЧИН ТАРААГААД