[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Жингээ хасахыг хүсвэл нүцгэн унтаарай

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 06

Та унтлагын хувцас эсвэл биед эвтэйхэн хөнгөн хувцастай унтах дуртай юу? Тэгвэл мэргэжилтнүүдийн өгсөн дараах зөвлөгөөг уншаарай.


  • Нүцгэн унтдаг хүмүүсийн кортизол дааврын хэмжээ буурч, сайн унтаж амрах бөгөөд гоолиг байдаг аж. Жингээ хасахыг хүсэж байвал нүцгэн унтаарай.

 

  • Нүцгэнээр сайн, бөх гэгч нь унтаж амарснаар энергийн урсгал нэмэгдэх бөгөөд та бүтэн өдрийн турш эрч хүчээр дүүрэн байх болно.

 

  • Нүцгэн буюу арьс арьсаараа шүргэлцэж унтдаг хүмүүсийн хайрын дааврын хэмжээ их байдаг. Биесээ шүргэлцсэнээр хосууд нэг нэгэндээ тачаангуй санагддаг аж. Нүцгэн унтдаг хосуудын бие биедээ итгэх итгэл өндөр, дотно байдал нь илүү гүнзгий байдаг.

 

  • Нүцгэн унтсанаар зүрхний цохилт хурдсахаас сэргийлж болно.

 

  • Нүцгэн унтах нь арьсны элдэв өвчлөл, мөөгөнцөр болон бактер үржихээс сэргийлдэг.

 

  • Нүцгэн унтсанаар цусны эргэлт сайжирч, өвчин намдана.

 

  • Нүцгэн унтсанаар арьс нөхөн төлжиж, шим тэжээлийг өөртөө хурдан шингээж авна.

 

  • Нүцгэн унтах нь хувцастай унтахаас хамаагүй илүүгээр бодисын солилцоог идэвхжүүлдэг. Бодисын солилцоо сайн байх нь эрүүл, залуу, гоолиг байхад тустай юм.

 

  • Нүцгэн унтвал хувцастай унтсанаас илүү сайн унтаж амарч чадна. Унтлагын хувцас биед эвтэйхэн ч байгалийн жам ёсоороо нойрсоход саад болдог аж. Мөн та хөрвөөж, хөдөлснөөр нойр сэргэнэ. Харин нүцгэн унтвал нялх хүүхэд шиг бөх унтах болно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
he(124.158.80.214) 2021 оны 04 сарын 06

hudlaa hudlaa bi dandaa nutsgen untdag targan l bn

0  |  0
Top