Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2020 оны дөрөвдүгээр улиралд 1,259 сая ам.доллар буюу ДНБ-ий 9.6 хувьтай тэнцэх ашигтай байсан нь өмнөх оны мөн үеэс 1071 сая ам.доллароор сайжирсан үзүүлэлт болов. Улмаар жилийн дүнгээр төлбөрийн тэнцэл 787 сая ам.долларын ашигтай гарлаа.
Тодотгоход, Төлбөрийн тэнцэл гэж аливаа улсын эдийн засгийн харьяатын гадаад эдийн засагтай буюу эдийн засгийн харьяат бустай тодорхой хугацаанд хийсэн худалдаа, үйлчилгээ, хөрөнгө, санхүүгийн болон бусад урсгалын орлого, зарлагын гүйлгээг системчлэн нэгтгэсэн статистикийн тайланг хэлдэг.
Экспорт сэргэж, импорт агшиж, орлогын дансны алдагдал буурснаар урсгал тэнцэл 165.4 сая ам.долларын ашигтай байв. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал өмнөх оны мөн үетэй харьцуулахад татарсан ч гадаад зээлийн ашиглалт нэмэгдэж, бусад хөрөнгө оруулалтын орох урсгал нэмэгдсэнээр санхүүгийн тэнцэл 1070 сая ам.долларын цэвэр орох урсгалтай байсан нь төлбөрийн тэнцэлд эерэгээр нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 0 )