ХАА-н тоног төхөөрөмжийг НӨАТ, татвараас хөнгөлөх хуулийг дэмжлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 07

Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас хөнгөлөх хуулийн төслийг Засгийн Газар өнөөдөр /2021.04.07/ дэмжсэн байна

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын Гаалийн албан татварыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор НӨАТ-аас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг өнөөдөр засгийн хурлаар хэлэлцлээ. Улмаар хуулийн төслийг дэмжин, УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top