2021 он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд уул уурхайн гол түүхий эдүүдийн экспортын үзүүлэлт ямар байгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулсан мэдээллийг УУХҮЯ-наас өгч байна. Алтны экспорт 46.4 хувиар буурсан бол зэсийн экспорт 2 хувийн өсөлттэй, нүүрсний экспорт 113 хувийн өсөлттэй байна.
Гэхдээ энэ өсөлт нь гуравдугаар сарын 26-ны өдрийн байдлаарх тоотой харьцуулахад уруудсан үзүүлэлт юм. Оны эхнээс гуравдугаар сарын 26-ныг хүртэлх хугацаанд алтны экспорт өнгөрсөн оны мөн үеэс 45.8%-иар буурсан бол зэсийн экспорт 3.8%-ийн өсөлттэй, нүүрснийх 116%-ийн өсөлттэй байсан.
Дотоод дахь ковидын нөхцөл байдлын улмаас БНХАУ зэс, нүүрс зэрэг түүхий эдийн татан авалтыг зогсоосон нь экспортын үзүүлэлтийг ийнхүү бууруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )