10 их наядын төлөвлөгөөнд хяналт тавих ЗӨВЛӨЛИЙН анхны хурал боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 09

“Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд хяналт тавих Олон нийтийн хяналтын зөвлөлийг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн ахалж байна.

Тус зөвлөлд олон нийтийн байгууллага, мэргэжлийн холбоод, сэтгүүлчдийн төлөөлөл багтсан бөгөөд Ажлын байрыг дэмжих зээлийн хэрэгжилтэд олон нийтийг төлөөлж хяналт тавих, төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын мэдээ, мэдээлэлтэй танилцаж, санал солилцох зорилготой ажиллах юм.

Олон нийтийн хяналтын зөвлөлийн анхны хурал 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр болж,  Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Дөлгөөн, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Н.Мандуул нар зээл олголтын явцын талаар зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Иргэд, олон нийтийн зүгээс 10 их наядын зээл олголттой холбоотой гомдол, мэдээллийг тус зөвлөлд уламжлах боломжтой юм гэж МҮХАҮТ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top