Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны гуравдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар, зарлага 15.6 хувиар өсжээ.
Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний улиралд 769.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.2 тэрбум төгрөг буюу 13.4 хувиар өссөн байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 91.2 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 70.7 (13.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Гуравдугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 293.4 тэрбум төгрөг, зарлага 294.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 40.6 тэрбум төгрөгөөр, зарлага 61.8 тэрбум төгрөгөөр өсжээ.
Сэтгэгдэл ( 1 )
ЦАЛИНГИЙН ИХЭНХ ХУВИЙГ НД АВЧИХААД АРД ИРГЭДИЙН МӨНГИЙГ УНДНРМАА МЭТИЙН ХУВИЙН БАНКАНД ХИЙЧИХЭЭД ОДОО АРД ИРГЭДЭЭ ЯА ГЭЭД БАЙГАА ТӨРИЙН ТҮШЭЭД ВЭ. ЗӨВХӨН ӨӨРСДИЙГӨӨ Л БОДДОГ УЛС ТӨРЧДӨӨС ХУРДАН САЛАХ ЮМСАН