Кастрогийн үе дуусаж, Куба улс ШИНЭ УДИРДАГЧТАЙ боллоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 20


Даваа гарагт (2021.04.19) Куба улсад 60 жилийн турш тус улсыг удирдсан Кастрогийн удмынхны үе төгсөж, тус улсын анхны иргэний удирдагч Мигель Диас-Канельд төрийн эрх мэдэл шилжив.

Ажиглагчид 60 настай Диас-Канелийн үед бодлогын томоохон өөрчлөлт гарахгүй гэж харж байна. Тэрбээр нэг намын тогтолцоог хамгаалахаа тангарагласан юм.

“Хувьсгал дотор хамгийн хувьсгалч зүйл бол нам хувьсгалыг хамгийн хүчтэй хамгаалдгийг нэгэн адил намыг хамгаалах болно” гэж тэрбээр даваа гарагт албан тушаалаа албан ёсоор хүлээн авах үеэр мэдэгджээ.

2018 оноос хойш Кубын албан бус Ерөнхийлөгч болсон Диас-Канель хамгийн хүчтэй албан тушаал болох Кубын Коммунист намын тэргүүн нарийн бичгийн даргын албан тушаалыг мөн хүлээн авлаа.

Куба улсад өдгөө эдийн засгийн хямрал, тэнгэрт тулсан инфляц, хүнсний хомстол нүүрлэж, амаргүй үеийг туулж байна. Куба улс нийт хэрэглээнийхээ 80 хувийг импортоор авдаг байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 20

Энэ коммунист баагий Кубачуудыг яг монголчуудыг зовоож бхйгаа МАН шиг зовоох этгээд байна.

0  |  0
Top