Аялал жуулчлалын салбар хамгийн их хохирол үзэж байна гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 21

МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн ээлжит хурал болсон байна. Зөвлөлийг шинэчилж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцох өнөөдрийн хуралд 30 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцжээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хурлыг нээж хэлсэн үгэндээ танхимын дэргэд 23 зөвлөл үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь өргөн цар хүрээтэй, олон оролцогчидтой Аялал жуулчлалын зөвлөл. Бид зөвлөлүүдийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж ажиллуулах, зохион байгуулалтыг сайжруулах, мэргэжлийн холбоод болон төрийн байгууллагуудтай гүүр болон ажиллах зэргээр шинэчилсэн зохион байгуулалт хийх шаардлагатай байгаа гээд ковид-19-ийн халдварын улмаас хамгийн их хохирол амсч байгаа салбар бол аялал жуулчлалын салбар, тухайлбал 2019 онд Аялал жуулчлалын салбар Дэлхийн ДНБ-ий 10.4%-ийг эзэлж байсан бол 2020 онд 5.5% болж буурсан гэдгийг онцоллоо. Иймээс аялал жуулчлалын салбарыг сэргээх шаардлага дэлхийн олон улс орны өмнө тулгамдаж байна. 

Энэ удаагийн хурлаар МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн даргаар  Баатарсүрэнгийн Барсболдыг сонгосон байна. Тэрбээр цаашид аялал жуулчлалын салбарыг сэргээхэд анхаарч, энэ талаар зөвлөлийн гишүүдийн шинэ санаачлагуудыг дэмжиж, нягт уялдаа холбоотой ажиллахаа илэрхийллээ. Нэн түрүүнд зөвлөлийн ажлын төлөвлөгөөг боловсруулж, тэргүүлэгч гишүүдийг томилох ажлыг зохион байгуулна гэв. 2020 оныг 2019 онтой харьцуулахад Монголд ирсэн жуулчдын тоо 90 гаруй хувиар буурсан учраас олон улсын хэмжээнд Монгол орноо сурталчилж, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ингэхдээ хилээ шат дараатай нээх, жуулчдад зориулсан аюулгүй аяллыг санал болгох, аялал жуулчлалын эрэлтэд нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх болон жуулчдын эрэлт бий болгох маркетингийн нэгдсэн сурталчилгаа хийх шаардлагатай байгааг дурдлаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 21

Салхи сийгсэн хэдэн ноорхой гэр барь ихаад жуулчны отог гээд байгаа монголыг доош нь хийгээд байгаа хүмүүсийг салбар гэчихжээ. Адаг гар нь олигтой жорлон ч хийж чадаагүй хөгийн этгээдүүд.

0  |  0
зочин(202.179.25.251) 2021 оны 04 сарын 21

хахахаха энэ хатуу хөл хорио дэлхий дахин сөхөрч байхад ямар мал нь аялал зугаалга гээд явж байхав дээ,их юмандаа санаа зовж дээ, тэнэг гарууд,тэгээд ч жуулчдынхаа юмыг хулгайлдаг хулгайчууд ихтэй улс орон

0  |  0
Top