ЦАГ АГААР: Хуурай салхитай тул түймрээс сэрэмжлэхийг анхааруулж байна

2021 оны 04 сарын 22

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас үргэлжлэн орж, ихэнх нутгаар салхи шуургатай, ялангуяа говь, талын хээрийн нутгаар хуурай, халуун салхитай байх тул болзошгүй ой, хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн хойд хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг,  Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 7-12 градус, Говь-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 4-9 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр, түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 16-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

2021 оны 04 дүгээр сарын 23-наас 04 дүгээр сарын 27-ныг  хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд  баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23, 26-нд ихэнх нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. 24-нөөс ихэнх нутгаар сэрүүснэ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top