Улаанбаатар хотод худалдаалагдаж буй зарим гол нэрийн барааны дундаж үнийг танилцуулж байна. 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 6.5 хувиар өссөн бол, өмнөх долоо хоногоос өөрчлөлтгүй байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг олгох шийдвэр гарах үед төгрөгийн ханшийг унагах, инфляцыг өсгөх эрсдэл үүсгэхгүй юу гэдэг асуултад Сангийн сайд “Төгрөгийн ханш 2020 оны наймдугаар сараас хойш тогтвортой байгаа. Инфляц Төв банкны зорилтот түвшнээс нам дор байгаа. Төв банк мэдээж зорилтот түвшнээ барихын төлөө цаашид ч ажиллана, зүгээр хараад суухгүй” гэж байсан.
Энэ сарын 21-ний өдрийн байдлаарх үзүүлэлтүүдийг харахад ямар өөрчлөлттэй байгааг дараах график мэдээллээс харж болох юм.
Тодотгоход, Төв банкны инфляцын төлөв байдлын тайланд хоёрдугаар улирлаас нийлүүлэлтийн шалтгаантай инфляц нэмэгдэх төлөвтэй байгааг онцолсон байсан.
Энэ хоёрдугаар улиралд нийлүүлэлтийн шалтгаантай инфляц өсөхөд дараах хүчин зүйлс нөлөөлнө гэж тайлбарлаж байна.
ГОЛ НЭРИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 2021.04.21-НИЙ ӨДРИЙН БАЙДЛААР
Сэтгэгдэл ( 0 )