О.Амартүвшин: Татвар, нийгмийн даатгалын өрийг ӨРШӨӨХ санал гаргана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27

МҮХАҮТ-аас татвар, нийгмийн даатгал, хэвийн бус зээлийн хэмжээ, аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх асуудлыг УИХ, Засгийн газарт тавих замаар эдийн засгийг дахин сэргээхэд анхаарч ажиллана гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин мэдэгдлээ.

Тэрбээр өнөөдөр /2021.04.27/ бизнесийн орчны ерөнхий төлөв байдлыг үнэлэх, сайжруулах, түүний арга замыг тодорхойлох зорилго бүхий “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээний үеэр уг байр суурийг илэрхийллээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: МҮХАҮТ-аас татвар, нийгмийн даатгал, хэвийн бус зээлийн хэмжээ, аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх асуудлыг УИХ, Засгийн газарт тавих замаар эдийн засгийг дахин сэргээхэд анхаарч ажиллана

Тодотгоход, Бизнесийн итгэлийн индекс  судалгааг 2000 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж, үр дүнг нь шийдвэр гаргагчдад хүргэж, төр засгийн бодлого, үйл ажиллагаанд тусгуулахад анхаарч ирсэн. 

Бизнес, хөрөнгө оруулалт, худалдаа, үйлчилгээ, барилга, дэд бүтэц гээд бүхий л салбар цар тахал, удаа дараагийн хөл хорио, хямралд өртөж эдийн засгийн томоохон цохилтод өртөөд байгаа билээ.  

2020 оны бизнесийн орчны итгэлийн индекс -0.28 буюу сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтээс доогуур гарлаа. Тодруулбал, гадаад зах зээлийн таагүй байдал, экспортын өсөлт саарсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдсан, аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа доголдсон, орлого, ашгийн хэмжээ буурсан нь дээрх үнэлгээнд нөлөөлжээ.

Эргэн сануулахад, 2015 эдийн засгийн өсөлт хумигдаж, бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын орчин муудсан төдийгүй хямрал үүсээд байсан. “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааны дүн 2015 оны судалгааны дүнтэй ойролцоо түвшинд гарсан байна.
 
2020 онд бизнесийн итгэлийн үндсэн дөрвөн үзүүлэлт 2019 онтой харьцуулахад буурсан дүнтэй байна. Тухайлбал, Барилга, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн бизнесийн орчинд итгэх итгэл улсын дунджаас бага байлаа.

Судалгаанд оролцсон барилга, худалдааны салбарын бизнес эрхлэгчид 2021 онд бизнесийн орчин илүү муудна, бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний эрэлтийн бууралт хамгийн их сөрөг нөлөөтэй байна гэж үзжээ. 

Бизнесийн итгэлийн индексийг бизнесийн орчин, бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн орчин гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр тооцож гаргадаг. Энэ оноос судалгааны аргачлалд өөрчлөлт оруулж олон улсын аргачлалын дагуу эдийн засгийн гол салбаруудаар тооцон гаргаж байна.

“Бизнесийн итгэлийн индекс”-ийн судалгааг энэ оны гуравдугаар сард нийслэл болон орон нутагт явуулж, 1400 гаруй аж ахуй нэгжийг хамрууллаа. Судалгаанд оролцогчдыг бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл 15 хувь нь үйлдвэрлэл, 25 хувь нь худалдаа, 14 хувь нь барилга, 10 хувь нь хөдөө аж ахуй, 37 хувь нь үйлчилгээний салбар байна. Оролцсон аж ахуйн нэгжийн 76 хувь нь нэг тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой бол 95 гаруй хувь нь 200 хүртэлх ажилтантай байна. 

Мөн энэ үеэр Эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд  бизнес эрхлэгчдийн зүгээс татвар, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлуудаар байр сууриа илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.94) 2021 оны 04 сарын 29

Тийм ч их баян орон биш шүү дээ. Харин ч төр ковидын үед ард иргэд аж ахуйн нэгжүүдэд тус дэм болж байна шүү дээ. Монгол улс орондоо хайртай байлгүй дээ уг нь бүгд.

1  |  0
H(202.126.90.37) 2021 оны 04 сарын 28

нөгөө уих гишүүн ундармааг өршөөх нээ

0  |  0
Зочин(66.222.163.98) 2021 оны 04 сарын 29

Албан тушаал дээрээ улдэх мэх. НД-н орийг оршоож болно, яахлаараа татвар оршоодгийн???\n\n

1  |  0
S(66.181.161.24) 2021 оны 04 сарын 29

Мааш зөв санал цаг үедээ гаргаж тавьсанд баярлалаа. Одоо ажил хэрэг болгоорой нэн даруй бид нь татварын өрөндөө баригдаад ажлаа ч хийж чаддаггүй байна. Зоо нуруу нэг амраагаад өг дараа нь ч гуйхгүй төлөөл явчихнаа.

0  |  3
Mongol zaluu(103.26.195.184) 2021 оны 04 сарын 29

Erguu golog ve?

2  |  0
Өлзийнаран(103.26.195.184) 2021 оны 04 сарын 29

Хэд дэх удаагаа? Татвар буй дор төр буй. Герман улс аль дундад зууны үед 2 удаа туршаад ахиж хэзээ ч ийм элий балай хууль ахиж батлаагүй. Учир нь татвараас зугтаагчид ЭЗ гэмт хэрэгтнүүд олширч дараагийн өршөөлийн хууль хүлээх сэтгэл зүйн. Орчин цагийн МУ хэддэх удаагаа батлуулах гээд бна. Энэ Ардчилсан гахай улсын төсөв бүрдүүлж өгөх үү? Төсөв бүрдэхгүй бол гадаадаас ахин өр тавина.

2  |  0
zochin(202.9.46.235) 2021 оны 04 сарын 29

Yaaj gatsaa xiix yaaj shantaaj xiix yaaj teeg saad bolox ve geed noirgyi xonodog bx. Iimerxyy erchyydeer darga tavix demii um bn.

2  |  0
Зочин(66.181.161.5) 2021 оны 04 сарын 29

Ингэж чадвал күэ мөн их хэрэгтэй байна шүү

0  |  2
Зочин.нацаг(139.5.218.124) 2021 оны 04 сарын 28

Үл хөдлөхийн татвар тусгах ...

0  |  1
Top