ШӨХТГ: 30 зах, дэлгүүр, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийлээ

2021 оны 05 сарын 03
2021 оны тавдугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын 6 дүүрэгт 3 ажлын хэсэг, орон нутагт Орхон, Өвөрхангай аймагт 3 улсын байцаагч нийт 30 зах, дэлгүүр, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж ажилласан.
 
-Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит Шонхор, Содон, Алтжин гэх 3 зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан тус газруудад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 11500-12500, цул мах 11000-13500, үхрийн ястай мах 12000-13500, цул мах 14000-15500, адууны ястай болон цул мах 12800-13000 төгрөгийн үнэтэй байна. Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2100, дээд гурил 1500-1700, 1-р зэргийн гурил 1350-1500, 2-р зэргийн гурил 900-1000, цагаан будаа 2200-4000, элсэн чихэр 2200-2500, монгол төмс 800-1000, монгол лууван 1300-1500, монгол сонгино 4500-5000, хятад сонгино 1800-2500, монгол өндөг 480, орос өндөг 480 төгрөгийн үнэтэй байна.
 
-Баянгол дүүргийн Бест, Орхон, Гэгээ, Барс-2, Барс-1, Таван Эрдэнэ гэх 6 зах, худалдааны төв хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан тус газруудад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9800-13500, цул мах 9800-14000, үхрийн ястай мах 12500-14500, цул мах 14500-16000 төгрөгийн үнэтэй байна. Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 1900-2100, дээд гурил 1450-1600, 1-р зэргийн гурил 1250-1300, 2-р зэргийн гурил 880-1000, цагаан будаа 2000-3800, элсэн чихэр 1300-2500, монгол төмс 800-1000, монгол лууван 1000-1800, монгол сонгино 5000-5500, хятад сонгино 2000-3500, орос сонгино 4000, монгол өндөг 450-480, орос өндөг 470-520 төгрөгийн үнэтэй байна.
-Хан-Уул дүүргийн Фермерүүд, Зөгий, 52, Саямаа, Монопол, Монгол Фермерүүд, Органик гэх 7 зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан тус газруудад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9500-13000, цул мах 11000-13500, үхрийн ястай мах 11500-14000, цул мах 13500-13800, адууны ястай мах 13500, цул мах 13500-13800 төгрөгийн үнэтэй байна. Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2300, дээд гурил 1600-1650, 1-р зэргийн гурил 1350-1400, 2-р зэргийн гурил 1000-1200, цагаан будаа 2300-4000, элсэн чихэр 2500-3000, монгол төмс 600-1000, монгол лууван 800-2000, монгол сонгино 4560-5000, хятад сонгино 2500, орос сонгино 3000-3500, монгол өндөг 490-500 төгрөгийн үнэтэй байна.
-Сонгинохайрхан дүүргийн Миний зах, 21 Шөнийн зах, Сэлэнгэ, Энхжин гэх 4 зах, худалдааны төвд хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан тус газруудад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9450-10000, цул мах 11800-12000, үхрийн ястай мах 11500-13500, цул мах 14500-15500, адууны ястай мах 13000-14000, цул мах 13500 төгрөгийн үнэтэй байна. Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд гурил 1600-1650, 1-р зэргийн гурил 1350-1440, 2-р зэргийн гурил 970-1000, цагаан будаа 2470-3500, элсэн чихэр 2400-2500, монгол төмс 800-1000, монгол лууван 1000-1500, монгол сонгино 3800-5000, хятад сонгино 2000-2500, орос сонгино 3000, монгол өндөг 450-480, орос өндөг 480-500 төгрөгийн үнэтэй байна.
 
-Баянзүрх дүүргийн Тэнгэр, Хан-Талст, Баянзүрх-2 гэх 3 зах, худалдааны төвд хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан тус газруудад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 6700-12500, цул мах 12000-13000, үхрийн ястай мах 7700-12800, цул мах 13000-15000, адууны ястай мах 13500, цул мах 9500-13500, ямааны ястай мах 6200 төгрөгийн үнэтэй байна.
Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2170-2200, дээд гурил 1600-2160, 1-р зэргийн гурил 1400, 2-р зэргийн гурил 1000, цагаан будаа 2500-4250, элсэн чихэр 2500-3910, монгол төмс 1000, монгол лууван 1500-2000, монгол сонгино 3500-5500, хятад сонгино 2500, орос сонгино 2500-3000, монгол өндөг 500, орос өндөг 490 төгрөгийн үнэтэй байна.
 
-Сүхбаатар дүүргийн Их Тойруу, Хүсэл, Бүрэн Плаза, Мянганы Уул, Бүрд гэх 5 зах, худалдааны төвд хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан тус газруудад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9000-12500, цул мах 12000-13000, үхрийн ястай мах 12000-13500, цул мах 14500-15800, адууны ястай мах 13000-13800, цул мах 13000-13800 төгрөгийн үнэтэй байна.
Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2200, дээд гурил 1550-1650, 1-р зэргийн гурил 1350-1450, 2-р зэргийн гурил 950-1100, цагаан будаа 2200-4000, элсэн чихэр 2300-2500, монгол төмс 800-1000, монгол лууван 1500-1800, монгол сонгино 5000, хятад сонгино 2000-2500, монгол өндөг 460-500, орос өндөг 470-480 төгрөгийн үнэтэй байна.
 
-Орхон аймгийн Булган Тамир, Жүрж гэх 2 хүнсний дэлгүүрүүд хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан тус газруудад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины цул мах 9500, үхрийн цул мах 11000 төгрөгийн үнэтэй байна.
Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Улаанбаатарын 1-р зэргийн гурил 1500, Алтан тариан дээд гурил 1700, 1-р зэргийн гурил 1550, цагаан будаа 2600-2800, элсэн чихэр 2400, монгол төмс 900-1000, монгол лууван 1400, монгол сонгино 2400, орос сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна. Тус газруудад өндөг худалдаалаагүй байна.
 
-Номин агуулах, 9 эрдэнэ зах, Ачит бөөний төв, Сайн супер маркет зэрэг худалдааны төв, талх нарийн боовны үйлдвэр, цэвэр ус, ундаа бөөний төвүүд дэлгүүрүүдэд хүнсний бараа бүтээгдэхүүнийг хүргэлтээр хүргэн өгч үйлчилж байна.
 
-70353511 дугаараар 2 гомдол , пэйж хуудсаар 2 гомдол, гар утсаар 1 гомдлыг тус тус хүлээн авч гомдлыг барагдуулж ажилласан.
 
-Хэрэглэгчийн 430 000 төгрөгний гар утасны буцаалттай холбоотой гомдлыг шалгаж худалдагч, гүйцэтгэгчээс хохирлыг 100 барагдуулах шаардлага тавьж, тайлбар мэдүүлэн авч, гомдлыг бүрэн барагдуулсан.
 
-Өвөрхангай аймгийн хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн зохиомол хомсдол үүсгэх, дамлан худалдахаас сэргийлэх арга хэмжээг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газартай хамтран тасралтгүй хяналт шалгалт хийж шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажиллаж байна.
 
-Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Номин агуулах Арвайхээр”, “Од маркет 2”, “ Арцат“ ,“Шар бүрд”, ”Арвин худалдааны төв” зэрэг дэлгүүр, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийсэн.
3. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Богд, Уянга, Зүүн баян-Улаан сумын нутаг дэвсгэрт байрлах Нутгийн буян, Арвайн Ойл зэрэг шатахуун нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавьж А92 бензин, дизель түлш зэргийн үнэ бууруулах арга хэмжээг газар дээр нь авч зөрчлийг арилгуулав. Үүний үр дүнд, “Эх Нутгийн Буян” ХХК-ны “ЭНБ” колонк нь А92 шатахууныг 1700 төгрөгөөр борлуулж басаныг 1610 төгрөг, А80 шатахууныг 1650 төгрөгөөр борлуулж байсаныг 1580 төгрөг болгож үнээ буулгав.
 
-Нийтлэг зөрчил болох бүтээгдэхүүний үнийн мэдээллийг ойлгомжтой байдлаар ил байршуулах, бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй нэмэгдүүлэхгүй байх, иргэд хэрэглэгчийг үнийн мэдээллээр төөрөгдүүлэхгүй байх зэрэг албан шаардлага тавьж ажилласан.
 
-Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хэмжээнд хүнсний дэлгүүрүүд 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл өдөр бүр 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.
 
-ШӨХТГ-н шуурхай утас 115 дугаар болон Өвөрхангай аймгийн онцгой комиссын 70322855 дугаарт болон бусад байдлаар гомдол мэдээлэл ирээгүй байна.
 
-Эмийн сангууд өдөр бүр 09:00-22:00 цагийн хооронд, хувиартай эмийн сан 24 цагаар ажиллаж байна.
 
Хэрэглэгчийн мэдээллийн төв
 
“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 17.00 цагийн байдлаар нийт 82 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 32, чатботод 37, ибаримт апликэйшнээр 13 гомдол тус тус ирсэн байна. Үүнээс 16 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 4 хэрэглэгчийн гомдлыг холбогдох газруудад шаардлага тавьж шийдвэрлүүлсэн, 12 иргэний өргөдөл гомдол хянан шалгах шатанд байна.
Ирсэн гомдлыг агуулгаар нь авч үзвэл харилцаа холбооны чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжтэй холбоотой, өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, банк, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардтай холбоотой, бараа бүтээгдэхүүн худалдан аваад хохирсон, цахим, худалдаа, үйлчилгээнээс чанаргүй бараа бүтээгдэхүүн худалдан авч хохирсон, буцаалт хийж чадаагүй, худалдаа үйлчилгээний газруудын харилцаа хандлага мөн нөөцийн махыг зориуд хомсдол үүсгэж хэрэглэгчид зарахгүй байна гэх гомдлууд тус тус ирсэн байна.
Эх сурвалж: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top