Шил шилээ дарсан бондуудын өрийг ӨРӨӨР ДАРНА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 04

“Сүүлийн саруудад манай Засгийн газрын бондуудын өгөөж дэлхийн зах зээл дээр түүхэн доод түвшинд хүрээд буй нь нааштай үзүүлэлт. Ихэнх улс орон төсөв мөнгөний тэлсэн бодлого явуулж байгаа учраас хөрөнгө оруулагчдын идэвх өндөр байгаа энэ цаг үеийг ашиглаад эргэн төлөлт нь тулсан бондуудыг дахин санхүүжүүлэх стратегийг баримтлан ажиллаж байна” гэж Сангийн сайд мэдэгдлээ.

 

Өр төлбөрүүдээ дотоод нөөц бололцоогоороо шийдвэрлэх боломжгүй Монгол Улс дахин санхүүжүүлэх буюу өрийг өрөөр дарах арга хэмжээг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлэх аж.

Сануулахад, Засгийн газраас  олон улсын санхүүгийн зах зээл дээр 2016 онд гарган арилжаалсан 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларын төлбөрийг 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр, мөн 2016 онд Кредит свисс банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг өнгөрсөн гуравдугаар сарын 15-ны өдөр тус тус хөрөнгө оруулагчдад бүрэн төлж барагдуулсан.

2020 онд “Номад” бондыг гаргаж, “Мазаалай”, “Чингис” бондуудын зарим хэсгийг дахин санхүүжүүлсэн юм. 10.875 хувийн өндөр хүүтэй Мазаалай бондын тодорхой хэсгийг 5.125 хувийн бага хүүтэй “Номад” бондоор дахин санхүүжүүлж, үлдэгдэл төлбөр болох 139.8 сая ам.долларыг өнгөрсөн дөрөвдүгээр сард төлж барагдуулаад байна.

Цаашлаад, ирэх жилүүдэд   “Чингис”, “Гэрэгэ”, “Самурай”, “Хуралдай”, "Номад" гээд бондуудын төлбөрүүд шил шилээ дараа хүлээгдэж буй.

Сангийн сайдын хэлж буйгаар “Тодорхой тооцоо хийж, зах зээлийг нарийн ажиглаж байгаа учраас бондын төлбөрүүдийг хүндрэлгүйгээр шийдэх төлөвлөгөөтэй байна. Төсвийн орон зай, нөхцөл боломжоо харж байгаад төлөх боломжтой бондуудаа төлнө. Хүүг нь бууруулж, эргэн төлөлтийн дундаж хугацааг нь уртасгах боломжтой бондууд дээр дахин санхүүжилт хийх, зардал багатайгаар шийдэхээр ажиллаж байна” гэв.

Зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдийз агентлаг 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр хадгалж, төлөвийг “Тогтвортой” болгож ахиулсныг тодотгоё.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(64.119.17.90) 2021 оны 05 сарын 04

ИДЭЖ УУСАН ХҮМҮҮСЭЭР НЬ ТӨЛҮҮЛЭЧ. АРД ТҮМНИЙ НУРУУН ДЭЭР ОВООРУУЛААД. НЭГ МОНГОЛ ХҮН 27,8САЯ ТӨГРӨГНИЙ ӨРТЭЙ ГЭЖ ТООЦОО ГАРСАН. АРД ОЛОН БИД ТЭР ИХ МӨНГИЙГ ГАРТАА БАРЬЖ НҮДЭНДЭЭ Ч ҮЗЭЛГҮЙ ТЭТГЭВРИЙН 350МЯНГАН ТӨГРӨГТЭЙ Л СУУЖ Б/НА. МАХНЫ ҮНЭ 16МЯНГА БОЛЧИХООД ХЭДХЭН ЮМ АВАХАД 50 МЯНГА ГАРААД ЯВЧИХ ЮМ. МАРГААШ НЬ ТЭР ЮМНААС ЮУ Ч ҮЛДЭХГҮЙ ДАХИАД ДЭЛГГҮР ЯВНА. ХЭЦҮҮ БАЙНА

0  |  0
Зочин(66.181.161.103) 2021 оны 05 сарын 04

Нэгэнт тараагдсан бондуулын эргэлт төлөлт хаашаа орсон баыдаг юм бол до.

1  |  0
зочин(192.82.90.161) 2021 оны 05 сарын 04

өрөө дарах нь зөв АН ын хүмүүсийн өрийг төлөх гэж засгийн агзар үйлээ үзэж байна даа Фортуна Батбаяр гээд л томчууд хүүхдийнхээ нэрээр том том дэлгүүр нээгээд даналзаад байсан баахан өр тавиад бидгнийгээ ядууруулаад баяжаад байж дээ

0  |  0
Зангараг(202.179.25.250) 2021 оны 05 сарын 04

Тэгэж тэнэгтээд хэрэггүй МАН ынхаан. Та нарт оффшорт гаргасан Монгол улсын, монголчуудын асар их мөнгө бий. Тэр мөнгөөр бүх гадаад өрийг дарна. Дөхин өр тавих асуудлыг монголчуудаас асууж байж шийднэ шүү дураараа лургих цаг чинь энэ хүрээд өндөрлөж байгааг анхааруулъя.

1  |  0
Top