Вакцины хоёр тунд хамрагдсан иргэдэд 50.000 төгрөг олгоно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 05

Засгийн газраас ковидын эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх үүднээс шийдвэр гаргаснаа мэдэгдээд байна. Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Вакцинжуулалт руу чиглэсэн чухал шийдвэрүүд гарлаа. Вакцины татан авалт хангалттай хэмжээнд байгаа боловч сүүлийн өдрүүдэд иргэдийн вакцинжуулалтад хамрагдах идэвх эрс суларлаа. Өдөрт 60 мянга байсан бол 40 мянга болж буурлаа.

Засгийн газар тавдугаар сарын 15-ны өдөр гэхэд иргэдийнхээ 60 хувийг ядаж вакцинд хамруулахыг зорьж байгаа. Энэ өвчин дэлхий нийтийг маш том сорилтын өмнө аваачиж байгаа.  Иргэн бүрийн хариуцлага нэмэгдэж байна.

Вакцинд хамрагдаагүй иргэдээс болж нийгмээрээ хариуцлага, эрсдэл хүлээж болохгүй. Тиймээс вакцинд хамрагдаагүй иргэдэд албадлагын арга хэмжээ авна.  Хамрагдсан иргэдэд урамшуулал үзүүлнэ.

Улсаас төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байна. Өчигдрийн байдлаар тэдний 80 мянга нь вакцины эхний тундаа хамрагдаагүй байна. Дараа сарын халамж, хүнсний талоны олголтыг тэдгээр иргэд вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс хамаарч олгоно.

Хоёр тун  вакциндаа хамрагдсан иргэдийг 50 хүртэлх мянган төгрөгөөр урамшуулна. Вакцинд хамрагдсан иргэдийнхээ дархлаажуулалтыг улам сайжруулах үүднээс ЭМД-аас 50 мянган төгрөг хүртэлх витаминжуулалтын бакц бэлдэн, олгох  талаар өмнө нь ярьж байсан. Тэгвэл үүнийг бэлэн мөнгө хэлбэрээр  иргэдэд  олгохоор боллоо” гэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matjik(154.66.132.133) 2021 оны 05 сарын 06

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 6 44 65 21 55

0  |  0
Зочин(202.21.108.25) 2021 оны 05 сарын 05

Яаж байна аа!!!

1  |  0
zochin(202.179.24.76) 2021 оны 05 сарын 05

Al chediin l ter Chytad vaccine chiilgeed duussan , odoo naad uramschuullaa buschuu og , mongogui ,orlogui chechuu bna.

0  |  0
Top