10 их наядын төлөвлөгөөний хүрээнд олгож буй Ажлын байрыг хадгалахад чиглэсэн зээлийн шаардлага, нөхцөлийг аль болох уян хатан байлгаж иргэд, ААН-д ямар нэгэн чирэгдэл учруулахгүй байхад онцгой анхаарч байгаа гэж Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлэв. Энэ хүрээнд банкуудтай тогтмол хамтран ажиллаж, зээлийн нөхцөлүүдийг уян хатан байлгах, зээл шийдвэрлэх хугацааг богиносгох гээд олон талаар анхаарч ажиллаж байна. Зарим зээлдэгчдийн хувьд банкнаас тавьж буй барьцаа хөрөнгийн шаардлагыг хангахгүй нөхцөл байдал үүсдэг бол Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан барьцаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Хэрэгжилтийн шатанд алдаа гаргахгүй байх тал дээр Төв банк, Засгийн газар, мөн олон нийтийн оролцоог тэгш ханган хамтран нягт хяналт тавин ажиллаж байна. Зээлийг мэргэжлийн институц буюу банкууд өөрсдөө олгож байгаа учраас улс төрийн нөлөөлөл орох, алдаа, дутагдал гарах боломжийг аль болох бүрэн хаах чиглэлд онцгой анхааран ажиллаж байна. Ялангуяа Монголбанк арилжааны банкуудтай хамтран хяналт, шалгалтыг маш нягт тавьж ажиллаж байгаа. Засгийн газар ч энэхүү ажилд онцгой анхаарч ажлын хэсэг байгуулан ажиллаж байнгын хяналт тавьж байгаа. Түүнчлэн учирч болох эрсдэлийг бууруулах зорилгоор Олон нийтийн зөвлөлийг байгуулан идэвхтэй ажиллаж байна гэв.
Сэтгэгдэл ( 0 )