Хойд Солонгосын 200 ажилчин энэ сард Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 06

DailyNK-д бичсэнээр Хойд Солонгосын Засгийн газраас энэ сарын эхээр Монголд ажилчин илгээхээр төлөвлөж байгаа гэнэ. Өнгөрсөн гуравдугаар сард тус улс НҮБ-ын хорио гарснаас хойш анх удаа ОХУ-д ажилчдаа явуулсан юм. Олон улсын эдийн засгийн хорио, COVID-19 цар тахлаар хилээ хаасан зэрэг олон шалтгааны улмаас Хойд Солонгос валютын хомсдолд ороод байгаа билээ.

Daily NK энэ сарын 2-нд “Тавдугаар сарын эхээр Монгол Улс Хойд Солонгосын 200 ажилчныг хүлээн авна. Ажилчдын 60 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэй бөгөөд эмэгтэй ажилчид нэхмэл, оёдлын үйлдвэрт, эрчүүд нь ХАА-н салбарт ажиллах юм. Энэ 200 ажилчныг дөрөвдүгээр сарын сүүлээр сонгон шалгаруултад оруулсан. Одоогийн байдлаар эцсийн дөрөв дэх шатны шалгалт үргэлжилж байна” гэж мэдээллээ.

Хойд Солонгост гадаадад ажиллах иргэдээ сонгон шалгаруултад хамруулдаг.

Эхний шалгаруултыг орон нутагт хийдэг бөгөөд тухайн иргэний Намын байгууллагын тодорхойлолт, эрүүл мэндийн үзлэг багтдаг. Хоёрдугаар шалгалтад хүн болгонтой ганцаарчилсан ярилцлага хийдэг.

Гурав дахь сонгон шалгаруулалтыг мэргэжлийн яам, Зэвсэгт хүчин, намын байгууллагаас явуулна. Монголд ирэх ажилчдыг Хойд Солонгосын Барилгын яам, Загасны аж ахуйн яам хариуцсан гэдэг мэдээ байна. Энэ шалгалтаар мөн халдварт өвчин, ДОХ-ын шинжилгээ хийжээ.

Харин дөрөв дэх шалгалтыг ГХЯ хийдэг. Яамнаас тэнцсэн хүмүүст гадаад паспорт, виз олгоно.

Хойд Солонгосын ажилчид Монголд Бээжингийн онгоцоор ирэх гэнэ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(162.158.165.116) 2021 оны 05 сарын 08

Нээрэн юмуу даа,би л итгэхгүй байна

1  |  0
zochin(172.69.252.134) 2021 оны 05 сарын 07

hen geree hiij abchirch baigaag ni medeeleh hun alga uu ene koronoogiin hund ued mongol hun amid ybah amisgalah amidrah nohtsolgui baihad koronoogiin birus zoogood baih ium

0  |  0
zochin(162.158.74.27) 2021 оны 05 сарын 07

darxany zamaa taviul estoi nasny yum xuune dee

1  |  0
zochin(162.158.74.27) 2021 оны 05 сарын 06

darxany zamaa taviul estoi nasny yum xuune dee

0  |  0
Зочин(192.82.77.172) 2021 оны 05 сарын 07

энэ ажилчдаас олж авах юмсан Яг ажлын сизоны үед монгол ажилчид олдохгүй шүү. Цаасан дээр л ажилгүйчүүдийн тоо их байдаг болохоос . Тэгээд ч манайх ажиллах хүчний их хомсдолтой. яг ажил хийдэг нь цөөхөн шдээ

2  |  0
Зангараг(202.179.25.250) 2021 оны 05 сарын 06

Вирус, цах тахалгүй орноос хямдхан мэрэгшсэн ажиллах хүч авах нь зүгээр ч юм уу гэтэл бас коммунист үзэл сурталтай болохоор дэмий ч юм уу?

0  |  0
mongols (66.181.161.47) 2021 оны 05 сарын 06

STOP IT RIGHT NOW

0  |  0
Хар жагсаалт(202.9.40.202) 2021 оны 05 сарын 07

Хар саарал жагсаалт

0  |  1
хн(77.38.148.28) 2021 оны 05 сарын 06

яая гэж байж баахан загас алж нугэлээ нэмэх нь дээ малууд чинь, тахиа гахай загасны мах идэж болохгуй лусын хорлол болно гэдгийг мэдэхгуй юм байх даа

2  |  1
хн(77.38.148.28) 2021 оны 05 сарын 07

дотооддоо беен ажилгуйчууд байхад солонгосоос вирус зееж авчрах н дээ,эсвэл хужаа

1  |  2
zochin(66.181.179.31) 2021 оны 05 сарын 07

mongol zaluuchuud ajilgui baihad arai denduu iumaa boliod ogoorei

1  |  2
Top