2021 оны тавдугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө бүх нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Дархадын хотгороор 10-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.
2021 оны 05 дугаар сарын 10-наас 05 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв |
Сэтгэгдэл ( 0 )