Монгол Улсын Засгийн газар 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар танилцуулж байна./2021.05.10/
Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 2 хувиар нэмэгдэх хууль хэрэгжиж эхлэх гэж буй нь ковидын сөрөг нөлөө их байгаа энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр бууж буй ачаалал улам нэмэгдэхээр байгаа.
Тэгвэл Ерөнхий сайд нийгмийн даатгалын шимтгэлийн талаар хэлэхдээ “УИХ-ын гишүүдээс Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой хуулийн төслийг өргөн барьсан. Үүнийг Засгийн газар дэмжиж байгаа” гэв.
Сануулахад, Г.Ганболд, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар нарын гишүүд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (2021.05.04) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.
Манай улс 2017 онд ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо хэд хэдэн үүрэг хүлээсний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн алдагдлыг бууруулж, хувь хэмжээг үе шаттайгаар 5 хувь хүртэл нэмэгдүүлэх байсан. Энэ дагуу 2017 онд баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 14 хувь (тус бүр 7 хувь) байсныг 19 хувь (тус бүр 9.75 хувь)-д хүргэн баталсан. Энэ өөрчлөлтийг ажил олгогч болон ажилтанд дарамт үүсгэхгүйн үүднээс холбогдох хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг ажил олгогч болон ажилтан тус бүр 2018 онд 1 хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд 1 хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр зохицуулж, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажил олгогч, ажилтан тус бүр 9.5 хувиар төлөхөөр баталсан байдаг.
Сэтгэгдэл ( 0 )