Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын эдийн засгийн хүрээг тэлэх, өргөжүүлэх төслүүдийн талаар бизнес эрхлэгчдэд танилцуулж, ярилцаж байна. /2021.05.11/
Тэрбээр “Энд яригдаж буй төсөл бүрийг задлаад харвал төр, хувийн хэвшлийн том хэмжээний түншлэлүүд болно. Маш том сэдвүүд задарч байгаа. Хөшигийн хөндийг аваад үзэхэд тэнд дагалдан бий болох зүйлсэд бид эхнээсээ оролцож төлөвлөхгүй бол нэг л мэдэхэд зохицуулалтгүй, тийшээгээ түгжрэл үүсчихсэн байх л болно.
Төслүүдийн ихэнх нь экспорт руу чиглэсэн. Өмнө нь ТЭЗҮ хийгдэж байсан төслүүд байгаа. Хэрэгжүүлээд явахад одоо байгаа эдийн засагт эерэг өөрчлөлт авчрах төслүүд. Том төслүүд нэг хоёр жилийн дотор хийгдэхгүй учраас арван жилээр нь харах ёстой.
Монгол Улсад бүх зүйлийг шинээр эхлэх, авторлох, хийрхэх боломж байхгүй. Тэгж хариуцлагагүй байж болохгүй. Хувийн хэвшил дээр яригдаж буй төслүүд бас эдгээр дээр нэмэгдээд ирэх жилийн төсөв батлах үед цогц төслүүд бэлэн болох хэрэгтэй байна гэлээ.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 2 )
Оюуэрдэнийг ерөнхий сайдаас буулгаачээ. Үнэхээр мэдлэг мэргэжил туршлага овжин ер нь юу ч алга
Хамгийн их хийрхэлтэй хүмүүс бол коммунистууд байдаг. Монголын коммунистуудаас Хүрэлсүх, Оюунэрдэнэ, Жавхлан, Хүрэлбаатар гээд цаашаа эцэс төгсгөлгүй хөвөрнө.