Цар тахал Хадгаламж зээлийн хоршоодод хэрхэн нөлөөлж буйг судалжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

Олон улсын хадгаламж, зээлийн хоршоодын зохицуулагчдын зөвлөл (ICURN)-өөс гишүүн байгууллагуудын дунд цар тахлын нөлөөнөөс шалтгаалсан өөрчлөлтөд хэрхэн зохицож байгаа талаар судалгаа хийсэн байна.

Судалгаанд нийт 27 орны зохицуулагч байгууллагуудыг хамруулсан бөгөөд үүний нэг нь Санхүүгийн зохицуулах хороо юм. Ковид-19 цар тахлын үед зохицуулагч байгууллагуудын авч буй хариу арга хэмжээний талаарх уг судалгааны үр дүнгээс цувралаар хүргэж байна.

Судалгаанд хамрагдсан улс орны 41 хувь нь Их-20 буюу дэлхийн томоохон эдийн засгийг нэгтгэдэг орнуудын зохицуулагч байгууллагууд тул судалгааны үр дүнг Их-20-ийн орнууд ба бусад гэх байдлаар хуваажээ.

Эдийн засгийн үзүүлэлт өндөр орнууд цар тахлын нөхцөл байдлын үед хадгаламж зээлийн хоршоодын бизнес загвар, эдийн засгийн удаашрал болон аюулгүй байдал тулгамдсан асуудлын нэгдүгээрт байгаа бол бусад орнуудын хувьд эдийн засгийн удаашрал, хадгаламж зээлийн хоршоодын санхүүгийн сул байдал болон ажилтнуудыг хадгалж үлдэх асуудал гэж хариулсан байна.  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top